Монголын рок попын тайзыг өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо хөглөдөг дуучин С.Наран гавьяат цолоор шагнуулахаар болжээ. СУИС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсч улмаар Бээжингийн Драмын улсын академийн урлагийн менежментийн ангийг төгссөн дуучин маань “Сайхан”, “My voice”, “Best of Naran” зэрэг бие даасан цомгуудаа гаргаж, 2009 онд “My Voice” анхны бие даасан тоглолтоо хийснээс хойш “My Voice-II”, “Happy Naadam”, “Welcome to my heart” зэрэг тоглолтоо ард түмэндээ толилуулсан төдийгүй Монгол, Англи, Орос, Хятад, Япон хэл дээр цомог гаргасан Монголын цор ганц дуучин юм.
Тэрбээр, дуу дуулах гэдэг чинь ийм зүйл байдаг, ялгаа нь энэ гэдгийг мэдэрдэг учраас дуучдын чанар ч сайжирдаг. Үзэгчийн мэдрэмж өөрөө урлагийн үнэ цэнийг тодорхойлж явдаг. Тиймээс тэмцээнд уралдаанд шүүгч хийгээд сууж байхдаа үзэгчдээ ч хүмүүжүүлж, мөн урлагаа ч үнэ цэнэтэй болгоход хувь нэмрээ оруулж байна гэж бодож байгаа гэдгийг онцлон хэлж байв.
Мөн хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатыг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулахаар болжээ. Уран бүтээлчдэд урлагийн өндөр амжилт хүсье.
Холбоотой мэдээ