Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө | News.MN

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлөөс энэ сарын 25-ны өдрөөс эхлэн “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Уг зөвлөгөөн өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт үргэлжиллээ. Зөвлөгөөнд дээрх хоёр дүүргийн  ЖДҮҮ эрхлэгч 100 орчим эмэгтэй оролцсон юм.

Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 43 мянга 300 орчим иргэн байдаг. Үүний 70 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Мөн цар тахлын нөхцөл байдал ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн, улмаар дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь зөвлөгөөний  зорилго юм.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар “Ирэх онд “Эмэгтэйчүүдийн оролцоо нийслэлийн хөгжилд-2022” чуулга уулзалтыг зохион байгуулна.

Тиймээс энэхүү чуулганы урьтал болгож нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд оролцож байгаа эмэгтэйчүүд  жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх сургалт зохион байгуулах, хоорондоо туршлага солилцох, хоршоолол болон ажиллаж үйл ажиллагаагаа тэлэх зэрэг саналуудыг хэлж байна. Эдгээр саналыг нэгтгэж, шийдвэрийн төсөл боловсруулахад тусгана” гэдгийг онцоллоо.

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг маргааш буюу арванхоёрдугаар 28-ний өдөр Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тус тус зохион байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-27 192.82.87.235

ПРИУСЭНД ХООЛ ХИЙЖ ТҮГЖРЭЛ ШИЙДДЭГ АВГАЙГААР ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ 420 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ӨГЧИХӨӨ

Avatar

Зочин 2021-12-27 213.87.132.235

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

14 Тэрбу Хулгач хулхи Еөк 2021-12-27 51.79.243.52

Эмэгтэй ажилтан үе үе үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБайрны Эмэгтэйд ЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болио. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн… өөртэйгээ таарсан бузар энергитэй эмэгтэй хүнийг ажилтнаар суулгаа

Avatar

ЧИНГИС 2021-12-27 202.126.90.10

Тэнэг хогийн н**ш оо. Наад үгээ тэр зууны шилдэг сагсуу УХНА-даа нүүр рүү нь харж байгаад хэл! Хэлж чадахгүй бол чацга царайлаад, авгайгаа УХНА-д дээрэлхүүлээд явж бай!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж