Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлөөс энэ сарын 25-ны өдрөөс эхлэн “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Уг зөвлөгөөн өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт үргэлжиллээ. Зөвлөгөөнд дээрх хоёр дүүргийн  ЖДҮҮ эрхлэгч 100 орчим эмэгтэй оролцсон юм.

Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 43 мянга 300 орчим иргэн байдаг. Үүний 70 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Мөн цар тахлын нөхцөл байдал ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн, улмаар дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь зөвлөгөөний  зорилго юм.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар “Ирэх онд “Эмэгтэйчүүдийн оролцоо нийслэлийн хөгжилд-2022” чуулга уулзалтыг зохион байгуулна.

Тиймээс энэхүү чуулганы урьтал болгож нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд оролцож байгаа эмэгтэйчүүд  жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх сургалт зохион байгуулах, хоорондоо туршлага солилцох, хоршоолол болон ажиллаж үйл ажиллагаагаа тэлэх зэрэг саналуудыг хэлж байна. Эдгээр саналыг нэгтгэж, шийдвэрийн төсөл боловсруулахад тусгана” гэдгийг онцоллоо.

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг маргааш буюу арванхоёрдугаар 28-ний өдөр Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тус тус зохион байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж