Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар хурлаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн иммуноглобулины бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гарсан байна.
Иймд НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн хүний хэвийн иммуноглобулиныг зах зээлээс эргүүлэн татах ажлыг эхлүүлжээ.
Ямар шалтгаанаар энэ уургийг эргүүлэн татах болсон талаар тодруулахад албан мэдэгдэл одоогоор ирээгүй гэх тайлбарыг өглөө. 2500 тун иммуноглобулин уургийг эмнэлгүүдэд тараагаад байсан. Тэгвэл тус уургийг зах зээлээс эргүүлэн татах болжээ.
Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдах боломжгүй 0-11 насны хүүхдүүдийг халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иммуноглобулин уургаар дархлаажуулахаар болсон. Тус уургийг импортлох өртөг өндөр байдаг учир эмийн компаниуд, эм ханган нийлүүлэх газрууд оруулж ирдэггүй. Тэгвэл одоогоос зургаан сарын өмнө буюу 2021 оны тавдугаар сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын 144 дүгээр тогтоолоор тус уургийг дотоод үйлдвэрлэж эхэлсэн. Тодруулбал, тогтоолын дагуу цар тахлын эсрэг биобэлдмэл, вакцин үйлдвэрлэхэд Засгийн газар 284 сая 62 мянган төгрөгийг нөөц сангаасаа төсөвлөсөн билээ. Энэ мөнгө Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Биобэлдмэлийн үйлдвэрийн уураг үйлдвэрлэх зардалд багтсан ч тэд хугацаандаа багтаж иммуноглобулиныг гаргаж чадаагүй. Учир нь дотоодын үйлдвэрлэл хүчин чадлын хувьд тийм ч өндөр биш. Мөн үйлдвэрлэл явуулахад тоног төхөөрөмж гацах, эвдрэх сэлбэг олдохгүй байх тохиолдол гарсантай холбоотойгоор үйлдвэрлэл саатсан зэргийг албаны хүмүүс хэлсэн юм.
зочин 2021-12-27 202.70.41.122
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нэртэй олон жил чанаргүй био бэлдмэл хийж байгааг шалгах тооцох байгууллага хүн байх уу
Зочин 2021-12-27 147.161.192.112
Чадаж хийж байгаа юм нэг ч алга. Баялгаа л зөөж зарж олсон мөнгөө гарын салаагаар гоожуулж л чадаж байна.
Зочин 2021-12-27 66.181.189.194
Xyyxdin eruul mendeer toglox ni uu erdemted gavyat shaarnuud chini.
Улаангом 2021-12-27 192.82.71.73
ШАЛТГААНАА МАШ ХУРДАН НИЙ НУУГҮЙ ХЭЛЭХГҮЙ БОЛ ЭРҮҮГИЙН ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ НААДАХ ЧИНЬ
зочин 2021-12-27 192.82.68.93
ээ бурхан минь. хүүхдүүдээ тариагүй нь аз болжээ. ЭМШУ-ны гавьяатуудаа юу бүтээж турших шахав аа. Засгийн газар алдав уу
Зочин 2021-12-27 213.87.132.235
!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-12-27 203.91.115.56
Энэ одоо юу болоод байна аа? Монгол улсын засгийн газрыг шүүхэд өгөх үү, яах вэ? Олонхиор түрий бариад арай л дэндүү алцганаад байна уу? Юм хэмжээтэй шүү, эрх баригчид аа!
зочин 2021-12-27 64.119.26.5
дээр үед 5% ын альбумин гэж стандартгүй дэлхийн стандартаас хоцрогдсон зүйл хийж баахан хүүхэд тарьсан балаг арилаагүй байхад хүүхдэд зориул гамм гэж ямарч баталгаагүй зүйл хийж олон хүүхэд туршилтаар шахуу тарьсан хариуцлагыг хэн хүлээх вэ Бас мөнгөний бас нэр төрийн төлөө юу
Зочин 2021-12-27 202.55.191.130
Энэ балайгаарай бүх хүүхдүүдийг тарина гэж ярьж байсаншдээ ээ бурхаан
zochin 2021-12-27 103.26.193.76
yun 284 say ve. heden arvan terbum zarsan shuu dee. deer n eniig hiisen gej hodolmoriin baatar, shinjleh uhaanii gaviyat zutgelten bolson 2 hun baigaa. buteegdhuuniig n tataj baigaa bol shagnalaa ted naraas tor butsaaj av. ter buteegdhuun n muu bol shagnal avah yosgui gesen ug.
Амараа 2021-12-27 202.179.25.230
Сэрэмжлүүлэг ч гэх шиг… Сэрэмжлүүлэг гэдэг чинь урьдчилан сэргийлэхийг хэлдэг. Харин энэ мэдээ бол ниргэсэн хойно нь хашгирав болж..
хүннү 2021-12-27 202.179.24.130
Энэ тоглоом биш. яах гэж иым муу хүчин чадалтай байж хүний эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж санаархаж л байдаг. Мөнгө сонсохоороо хүн алхаас буцахгүй болжээ. Нөгөө томуугийн вакцин арай биш биз? Баахан хүүхдүүд хийлэгсэн шүү. Одоо эм тариа үйлдвэрлэхээ азна. Эхний удаа технологоо шинэчил, ямар бээлий оёж байгаа биш. Чадахгүй хэвтэж төсвийн баахан мөнгө үржээ.
Амараа 2021-12-27 202.179.25.230
мөн шүү дээ
Зочин 2021-12-27 202.55.188.92
Цеехен Монголчууд минь ухээд дууслаа. Хужаагын даалгавартай МАНгас телевлегее ч амжилттай хэрэгжиж байна даа. Ши дарга ч Монголын нутаг руу хялаагаад шулс нь гоожоод сууж байгаа биз
Иргэн 2021-12-27 103.212.118.77
Иргэдийн татварын мөнгөөр тоглож дуусдаггүй , хурааж дуусдаггүй , хувьчилж өгдөггүй МАН . Ажил хийж чадахгүй ,ардыгаа мэхэлж ханахгүй шүү.