Сэрэмжлүүлэг: Иммуноглобулин уургийг зах зээлээс эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Иммуноглобулин уургийг зах зээлээс эргүүлэн татна

Сэрэмжлүүлэг: Иммуноглобулин уургийг зах зээлээс эргүүлэн татна

Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар хурлаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн иммуноглобулины бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гарсан байна.

Иймд НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн хүний хэвийн иммуноглобулиныг зах зээлээс эргүүлэн татах ажлыг эхлүүлжээ.

Ямар шалтгаанаар энэ уургийг эргүүлэн татах болсон талаар тодруулахад албан мэдэгдэл одоогоор ирээгүй гэх тайлбарыг өглөө. 2500 тун иммуноглобулин уургийг эмнэлгүүдэд тараагаад байсан. Тэгвэл тус уургийг зах зээлээс эргүүлэн татах болжээ.

Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдах боломжгүй 0-11 насны хүүхдүүдийг халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иммуноглобулин уургаар дархлаажуулахаар болсон. Тус уургийг импортлох өртөг өндөр байдаг учир эмийн компаниуд, эм ханган нийлүүлэх газрууд оруулж ирдэггүй. Тэгвэл одоогоос зургаан сарын өмнө буюу 2021 оны тавдугаар сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын 144 дүгээр тогтоолоор тус уургийг дотоод үйлдвэрлэж эхэлсэн. Тодруулбал, тогтоолын дагуу цар тахлын эсрэг биобэлдмэл, вакцин үйлдвэрлэхэд Засгийн газар 284 сая 62 мянган төгрөгийг нөөц сангаасаа төсөвлөсөн билээ. Энэ мөнгө Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Биобэлдмэлийн үйлдвэрийн уураг үйлдвэрлэх зардалд багтсан ч тэд хугацаандаа багтаж иммуноглобулиныг гаргаж чадаагүй. Учир нь дотоодын үйлдвэрлэл хүчин чадлын хувьд тийм ч өндөр биш. Мөн үйлдвэрлэл явуулахад тоног төхөөрөмж гацах, эвдрэх сэлбэг олдохгүй байх тохиолдол гарсантай холбоотойгоор үйлдвэрлэл саатсан зэргийг албаны хүмүүс хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж