Солонгосчууд Чусоны соёлоо экспортолно

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

Солонгосчууд Чусоны соёлоо экспортолно

Солонгосчууд Чусоны соёлоо экспортолно

К-поп буюу солонгос поп соёл дэлхийн нийтийг байлдан дагуулж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэгвэл өмнөд солонгосчууд Чусоны үеийн соёлыг орчин үеийн поп урсгалтай хослуулан шинэ жанр гаргаж, түүнийгээ олон улсад экспортлохоор төлөвлөжээ.

Өмнөд Солонгосын поп дуучид, хамтлагууд 1960-аад оны соёлын хувьсгалаас хойш эрчимтэй хөгжсөөр өдгөө дэлхийн хөгжмийн зах зээлд томоохон байр суурь эзлэх болсон. Улмаар тус улсын эдийн засгийн тодорхой хувийг кино, дуу хөгжмийн зах зээлээс олсон орлого эзэлж байна. Чусон нь 1392-1897 оны хооронд хамаарах хугацаа бөгөөд энэ үеийн түүхийг дэлхий дахинд сурталчлах нь Өмнөд Солонгосын засгийн газрын бодлого болжээ.

Сүүлийн хэдэн жил Чусоны үеийн үндэсний дуу хөгжмийг орчин үеийн техник, технологитой хослуулах ажил ч хийсэн. Тухайлбал, олон улсад нэр хүнтэй мэргэжилтнүүдтэй хамтран уламжлалт хөгжмийг орчин үеийн урлагийн элементтэй хослуулсан бүтээлүүд нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Үүний жишээ нь “Хар чавхдас”/ Black String /,  Ссинг, Ссинг / SsingSsing /, Жамбинай / Jambinai / зэрэг хамтлагуудыг нэрлэж болно. Тэд сүүлийн жилүүдэд АНУ болон Европын зах зээлд гарахад илүүтэй анхаарч байна.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж