Австралийн томоохон мужид Ням гаригийн байдлаар өвчлөгчдийн тоо дээд хэмжээндээ хүрч, олон мянган иргэн цар тахлаар өвчлөн эмнэлэгт хэвтэв. Мөн зарим иргэдийн шинжилгээний хариуг буруу гаргасан байжээ.
Сиднейд төвтэй Шинэ Өмнөд Уэльсд оршдог нэгэн том лаборатори нийт 400 гаруй иргэний шинжилгээний хариуг сөрөг гэж гаргасан байна. Гэвч үнэн хэрэгтээ тус хүмүүсийн шинжилгээний хариу нь эерэг байжээ. Тус лабораторийн эрүүл мэндийн дарга тухайн 400 хүний шинжилгээний хариуг залруулж хэлсэн гэж мэдэгдлээ.
“SydPath” лабораторийн дарга Энтони Доддс хэлэхдээ “Яаралтай тусламжийн баг одоогоор юунаас үүдэж энэ алдаа гарсныг хайж байна. Гэхдээ ямар нэгэн ажилтны алдаа байх гэж найдаж байна. Бид чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна ” гэв.
Шинэ Өмнөд Уэльсийн эмч, эм зүйч нар омикрон хувилбар гарсантай холбогдуулан иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа боловч, вакцины хомсдол үүсч байгаад санаа зовж байгаагаа илэрхийллээ.
Тус мужид 6394 шинэ халдвар бүртгэгдсэн нь нэг өдрийн өмнөх 6288-аас өссөн тоо үзүүллээ. Сүүлийн хоёр долоо хоногт Шинэ Өмнөд Уэльсд тохиолдлын тоо өссөний хэрээр эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болив. Австралийн нийт 70 гаруй хувь нь шинэ төрлийн омикрон хувилбараар өвчилсөн гэх дүн шинжилгээ гарсан ч Шинэ Өмнөд Уэльс мужид одоогоор шинэ хувилбар бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж :Associated Press
Холбоотой мэдээ