АН толгойгүй байх тусмаа МАН-д ашигтай!

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

АН толгойгүй байх тусмаа МАН-д ашигтай!

АН толгойгүй байх тусмаа МАН-д ашигтай!

Дөрөв хоноод шинэ он гарна гэж тооцвол, ердөө хоёрхон жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль явагдах нь. Харамсалтай нь, манайх гэх оронгүй, малгай тавих толгойгүй болсон АН энэ байдлаараа ахиад хэдэн жил гудамжинд “лааз өшиглөх”-ийг хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан Ардчилсан нам институци болж төлөвшихөө байг гэхнээ эвлэрч нэгдэхээсээ өнгөрсөн байна.

Өнгөрөгч долоо хоногт Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг  хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл,  Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12, 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлтийг хангах үндэслэлгүй  гэж үзсэн байдаг.

Үүнтэй зэрэгцээд М.Тулгатыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ С.Эрдэнийн тал татан авсан агаад  үүнийгээ тайлбарлахдаа “О.Цогтгэрэл, М.Тулгат хоёр хоорондоо яриад АН-ын даргын асуудлыг шийдчихдэг юм уу? Энэ тэгээд шударга, зүй ёсны асуудал юм уу? Энэ хоёр хүн хоорондоо наймаа ярьчихсан байвал яах юм бэ? Үгүйсгэх арга байхгүй шүү дээ. Үүнийг ноцтой асуудал гэж үзсэн учраас шалгах шаардлагатай гэж бодож” байна гэж байлаа.

Тэгвэл өнөөдөр М.Тулгат мэдээлэл хийж,  “Миний материал татагдсныг би өөрөө ч мэдээгүй байсан. О.Цогтгэрэлийг даргаар бүртгүүлэх материал УДШ дээр байсан учраас түүний талд бүртгэгдэх өндөр магадлалтай байлаа. Гэвч УДШ хуулийн дагуу хэлэлцээд О.Цогтгэрэлийн талыг бүртгээгүй.  Дотоод болон гадаад нөхцөл байдал амаргүй байна. Ардчиллын лидерүүдийг барьж, хорьж байгаа нь Ардчилалд заналхийлж байна. Энэ цаг үед АН хуваагдаж, талцаж болохгүй. АН  хуваагдмал чигээрээ явах нь эрх баригчдад ашигтай. Ардчиллын баянбүрд болсон Монгол Улсын хувьд АН-ын асуудлыг шийдвэрлэх нь М.Тулгат, О.Цогтгэрэл, С.Эрдэнийн асуудал огт биш. Нэн хариуцлагатай үед УДШ шударгаар шүүнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн УДШ-д бүртгүүлэх үйл явцад ямар нэгэн байдлаар саад болж байгаа хүмүүс хувь хүнийхээ эрх ашгийг хойш тавих цаг болсон шүү” гэж анхааруулснаас харвал АН бүртгэлтэй, бүртгэлгүй, тамгатай, тамгагүй албан бус гурван даргатай болжээ. Харин албан ёсны даргыг нь АН-ын сонгосноор биш Ардын намын хүссэнээр УДШ шийдвэрлэж мэдэх дүр зураг харагдаж байна.

ШЕЗ-ийн шинэ даргаар Д.Зүмбэрэллхам сонгогдсон. Түүнийг Н.Энхбаярын хүн гэж улс төрийн хүрээнийхэн хэлэлцдэгээс харвал шүү дээ.

МАН-ын дараалсан ялалтууд бол МАН-ын сайных биш болох нь нэн ойлгомжтой. Харин АН-ын муугийнх. Ардчилсан нам эв нэгдэлгүй, морь унасан толгойгүй нам байх тусмаа Ардын нам ялна гэсэн үг. 

Ийм учраас  л Улсын дээд шүүх “дотоод хэрүүлээ шийдээд ир” гэх ганц үгээр АН-ын даргыг бүртгэж авахгүй янаглан хорлож буй нь худлаа биш. Нөгөө талаар Ардчилсан намынхан ч амбицаа дараа нэгнийхээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь алдаа юм.

Үндсэндээ, өнөөдөр МАН-ынхан АН-ын малгайг хулгайлаад зогсохгүй, үнэт зүйл, үзэд бодлыг нь хүртэл өмчилж байна. Тэгээд бүр арванхоёрдугаар сарын 6-нд буюу Арчилсан намын “төрсөн өдрөөр” спрпириз бариад шүү дээ.

АН-ынхан эмээлийн хоёр бүүрэг шиг байх тусмаа МАН-д ашигтай. С.Жавхлан хэлсэн болохоос хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй гэж үнэн. Хэрүүл, уруултай намд хэн итгэж саналаа өгөх билээ. Атал Ардын намынхан МАН-ынхан икс үсгээ тэврээд явсан Н.Энхбаярыгаа хүртэл эгнээндээ нэгтгэчихлээ.

Энэ бүгдэд С.Эрдэнэ, Х.Баттулга  хоёулаа буруутай. Тэдний хоорондын дайсагнал дотоод зөрчлөөс болж, Ардчилсан нам туг сүлдгүй, үнэт зүйлгүй, хэрэлдсэн талцсан хэдэн хэсэг хуваагдсан бүлэглэл төдий болж хувирчээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж