Зүүн Германы Дресдэн хотын цагдаа нар бүс нутгийн ерөнхий сайд Майкл Кречмерийг вакциний шийдвэрээс болоод хөнөөх гэж байсан хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоолоо. Уг хотын цагдаа нар орон нутгийн сайдыг хөнөөнө гэж сүрдүүлж байсан вакциний эсрэг бүлэг хүмүүсийн байшинд өглөө эрт нэгжлэг хийхэд нум сум, хурц үзүүртэй жад, буу зэрэг олджээ.
“Telegram” цахим мессэжийн сүлжээгээр Саксоний ерөнхий сайд Майкл Кречмерийг агнуурын зэвсгээр хөнөөх тухай мэдээллийн дагуу эрэн сурвалжлах телевизийн “ZDF Frontal” хөтөлбөр судaлж тус бүлэг этгээдүүдийн байршлыг тогтоосон байна.
Тус бүлэг нь нийт 130 гишүүнтэй бөгөөд бүгд вакциний эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Германд цар тахлын нөхцөл байдал ширүүсч, хуулийн заалттай болсноор эсрэг байр суурьтай хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ.
Эх сурвалж : Daily Beast
Холбоотой мэдээ