"Тусгаарлах байр яг хорих байр шиг байна"

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

"Тусгаарлах байр яг хорих байр шиг байна"

"Тусгаарлах байр яг хорих байр шиг байна"

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ирж буй иргэдийг гурав хоногийн хугацаанд тусгаарлаж буй. Гэтэл гадаадаас ирж байгаа иргэдийн хувьд тусгаарлах байрны гурав хоногийн төлбөрөө төлж байгаа боловч “шоронд” хоригдож байгаа мэт, ямар ч зохион байгуулалтгүй, маш хүнд нөхцөл байдалтай байгаа талаар тусгаарлагдаж байгаагаа иргэд хэлж байна. Бид нэгэн зочид буудалд тусгаарлаж буй иргэнтэй холбогдсон юм.

БНСУ-аас гэр бүлийн гишүүдийн хамт эх орондоо иржээ. Ирсэн өдрөө нисэх онгоцны буудлаас шууд л цагдаа нар “хөөгдөж” автобусанд суужээ. Ингэхдээ автобусанд ачаа, тээшээ өөрөө тээвэрлэх, мөн хаашаа явах гэж байгаагаа мэдэхгүй гэр бүлээрээ автобусанд суусан тухайгаа хэлсэн юм. Автобусанд сууж байгаа бүх хүн өөрсдийгөө хаашаа очихоо мэдэхгүй, жолооч нь ч мэдэхгүй зөвхөн цагдаагийн машин дагаж явсаар "Сүнжин гранд"зочид буудалд, буужээ. Энэ зуур тусгаарлагдахаар ирсэн иргэдийг автобус нь буулгаж өгөөд яваад өгч. Тухайн автобусанд бага насны хүүхэдтэй гэр бүл олон байсан бөгөөд ачаа, тээшээ өөрсдөө зөөх, хүүхдүүдээ дааруулахгүйн тулд гурван цаг гаран урт дараалалд зогсчээ. Учир нь "Сүнжин гранд" зочид буудал нэг ресепшинтэй байсан бөгөөд бүх хүний регистрийн дугаарыг шалгаж, нягтлах гэсээр ийн цаг хугацаа алджээ.

Иргэн Болд /нэрийг нь нууцлав/:

-Өвлийн хүйтэнд бага насны хүүхдүүд даарч, зарим нь бүр уйлж байсан. Даарсан хүмүүст юун халдвар хамгааллын дэглэм сахих, хурдхан дулаан газар орохыг л бодно. Тэнд халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаа нэг ч хүн байхгүй. Хэрэв тэнд Сovid-19 халдвартай хүн байсан бол яах вэ. Урт дараалалд зогссоор зочид буудалдаа арай гэж орсон ч зөвхөн нэг өрөөнд нэг л хүний ариун цэврийн хэрэглэлтэй. Гэр бүлээрээ нэг өрөөнд орсон ч ариун цэврийн хэрэглэл нь ганцхан. Дээрээс нь өрөөнүүд нь ариун цэврийн шаардлага хангаагүй, хоол нь хүйтэн, бас уух усгүй. Бид хоногийн мөнгөө төлж буй. Гэтэл бидэнд ариун цэврийн хэрэгсэл байхгүй, хүйтэн хоолтой, ямар ч зохион байгуулалтгүй л угтаж авлаа. Хоёр жилийн хугацаанд Сovid-19-тэй тэмцэж, тусгаарлах гээд бүх улс оронд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Яагаад монголчууд ийм хариуцлагагүй байдаг юм бэ. Яагаад одоо болтол зохион байгуулалттай, иргэдэд хүндрэл учруулахгүй тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж чадахгүй байна вэ. Бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрсөн шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Энд лав хүнд үйлчилж байгаа гэхээс илүү ял үүрчихсэн юм шиг хандлагыг л мэдэрч байна. Гуравхан хоног юмдаа гээд олон хүн тэсээд л өнгөрч байх шиг байна.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж