"Иргэдийг тусгаарлахад алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно" | News.MN

"Иргэдийг тусгаарлахад алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно"

"Иргэдийг тусгаарлахад алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно"

"Иргэдийг тусгаарлахад алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно"

Улсын онцгой комиссын/УОК/  шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг цар тахлын мутаци хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар болсон. Тэгвэл гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах асуудал эхнээсээ асуудал дагуулж эхлэв. Учир нь иргэдийг зочид буудалд  тусгаарлахад 10 гаруй цаг хүлээлгэх, хуваарилсан буудал нь бохир заваан байгаа талаар иргэд гомдоллож байна.

Энэ талаар УОК нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах явцад алдаа гарсан байна. Иргэдийг чирэгдүүлж, алдаа дутагдал гарсныг засч залруулахаар ажиллана.Үүнд албаны шалгалт хийж байна. Зохион байгуулалтын явцад алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Иргэдээсээ уучлалт хүсье. Хил дээр зохион байгуулж байгаа хяналт шалгалтын хүрээнд арваннэгдүгээр сарын 26-наас хойш Монгол Улсад нийт 300 гаруй тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн.  Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал гээд цааш хөвөрнө. Тиймээс омикрон хувилбараас сэргийлэхийн тулд тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэрийг УОК-оос  гаргасан. 

Нийт 19 зочид буудалд иргэдийг тусгаарлахаар нэрсийг нь УОК-оос гаргасан. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор иргэдийг татан авч тусгаарлахад 27-28 буудал ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 16 буудалд 730 хүнийг тусгаарласан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тусгаарлалтын журмаар ажиллах  байсан зочид буудлууд хамтарч ажиллахаас татгалзсан. Нийслэлд 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалтын шаардлага хангасан нь 30 орчим буудал байна. Энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн 120 гаруй цэргүүдээс Covid-19 халдвар илэрсэн. Омикрон хувилбар мөн эсэхийг судалж байна" гэв. 

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:
-Гадаадаас ирж байгаа зорчигч бүр эрсдэлтэй байна. Онгоцны буудал дээр шинжилгээ авахад сөрөг байсан мөртлөө 3-4 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг илэрсэн хүмүүс зөөвөрлөгдсөн тохиолдлын 50 хувийг эзэлж байна. Тиймээс гадаадаас ирсэн иргэдийг зайлшгүй тусгаарлах шийдвэр гаргасан. Мөн гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдаад 3-4 хоногтоо шинжилгээ өгөх хүмүүсийн дөнгөж 30 хувь нь өгсөн. Өөрөөр хэлбэл, үлдсэн 70 хувь нь ирсэн өдрийнхөө маргаашаас эхлээд гадуур явж байна. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд Турк улсаас ирсэн 30 жуулчин, Тайландаас ирсэн 12 жуулчин Covid-19 халдвартай болох нь тогтоогдсон гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-12-27 64.119.20.41

та нар ямар ч бэлтгэлгүй байна шдээ!!!!!!тэгээд л худалч нь яана.!!!!ёстой хариуцалга алга арай ч дээ!!!!!!!!худалаа томтом унга!!!!!!битгий өвчинөр далимдуул яасан ичихээ байсан хог шаарнууд вэ !!!!!!!!

Avatar

Ариука 2021-12-27 192.82.91.19

Онцгойгийн дарга нар цуг ажлаа өгөх ёс суртахууны эр зориг алга уу.3 хоногт яаж илрэх юм бэ.5-7 хоногт илрэх юм бишүү.Тэгээд хоногийн 100.0 буудалын төлбөр арай өндөр бнаа.юм болгон дээр ашиг хонжоо харахаа болио.

Avatar

иргэн 2021-12-27 202.21.117.26

Одоо болио гээд иргэд чинь хэлээд байгаа юм бишүү

Avatar

Зочин 2021-12-27 202.179.3.224

Хэ ОМИКРОН мөн эсэхийг судалж байна гэнэ хэрвээ Омикрон мөн байвал судалж байх хооронд чинь халдвар нь тараад дуус дуус.

Avatar

Зочин 2021-12-27 65.39.88.185

Chi sdaaa hariuzlaga toozon geeel s******d

Avatar

Зочин 2021-12-27 202.9.40.45

Аливаа зүйлийг хэлэхэд амар харин хийхэд хэцүү байдаг. ажил хийж байгаа хүн алдаж онодог. Харин онох нь их байх ёстой. Засгийн газар 2 жилийн хугацаанд бас ч гэж сайн ажилласан. Битгий улс төрчдийн гар хөл болж хүмүүсийн ажлыг үгүйсгэж бай.

Avatar

Зочин 2021-12-27 27.55.75.161

Hudlaa shaaa

Avatar

Зочин 2021-12-27 202.55.188.92

Ухэж байхдаа таарсан атгаалжин хар МАНгас бутэн 2 жил енгерч байхад ереесее ажлаа сурахгуйм байж идэх цавчих болохоороо ёроолгуй сав шиг. Дараагын сонгуулиар газрын херснеес арчигдах болтугай!!!

Avatar

Зочин 2021-12-27 202.126.88.222

Нэг л их Хариуцлага тооцсон, чиглэл өгсөн, шалгасан хүмүүстэй энэ Төр засаг гэж…Өнгөрсөн 2 жилийн турш факталж дууслооо…
ОДОО 2022 ОНД 2020. 2021 ОНУУДАД ХАЛЬТИРСАН БААСАН ДЭЭР ХАЛЬТРАХГҮЙ БАЙГААСАЙ ЭНЭ ЗАСАГ

Avatar

UB man 2021-12-27 202.131.233.5

Ууганбаяраа хөөж явуул

Avatar

Алтай 2021-12-27 64.119.21.80

Тэнэг мулгуу хэнд ч хэрэггүй жүжгээ болиочээ !!!

Avatar

Зочин 2021-12-27 64.119.21.80

Тэнэг муогуу жүжгээ болиочээ !!!

Avatar

Зочин 2021-12-27 64.119.21.80

Наад тэнэг жүжгээ болиочээээ!!!

Avatar

Зочин 2021-12-27 65.39.88.185

Sdaaamineee

Avatar

Зочин 2021-12-27 198.16.74.203

hudlaa ..aagaad uuruu ogtsrooch

Avatar

Хувийн хэвшил 2021-12-27 192.82.88.5

Зочид буудал хувийн хэвшилд байгаа, орон нутагт өмнөх тусгаарлалт, үйлчилгээ үзүүлсэн төлбөрөө аваагүй л байна, хэзээ авах юм бүү мэд, төрийн албаныхан сайн ажилласан гээд шагнал урамшуулал, цалин мөнгөө авчихсан.

Avatar

Зочин 2021-12-27 192.82.68.131

зарим эмч нар хүн чанартай байгаачээ!!! Гар хараад байх юм. Муу хүн ажилладаг салбар биш ш дээ

Avatar

Зочин 2021-12-27 103.80.210.183

тийм ээ. энэ эмч нар цагдаа бол.

Avatar

Зочин 2021-12-27 202.131.242.154

бүтэн 2 жил болж байхад ямар ч бэлтгэл байхгүй. ёстой новшнууд юм даа. хохиноо та нар сонгуулиар сонголтоо зөв хийчихдэггүй байж одоо б**с долоогчдоос юу хүсдэг юм бэ

Avatar

х****л ид 2021-12-27 66.181.164.157

Яачихсан улс орон гэхлээрээ ийм байдаг байнаа. Төрийн б**с долоогч долдой нараа зайлуулаач.

Avatar

Эмгэнэл 2021-12-27 66.181.164.157

Яачихсан улс орон гэхлээрээ ийм байдаг байнаа. Төрийн б**с долоогч долдой нараа зайлуулаач.

Avatar

Зочин 2021-12-27 64.119.22.14

Битгий яваач гэх юм. Аль эрт 10сард захиалсан тийз. онгоцны билетээ буцааж болдог бол буцаамаар байна шдээ энэ талаар ямар нэгэн мэдээлэл огт байхгүй.битгий яваач л гэх юм билет буцаах нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй ш дээ

Avatar

Molly 2021-12-27 148.59.252.210

Bilrt zahialj avsan gazar luu gaa holbogdood huseltee gargaj bolno. Mini bilet 2 udaa butsaagdsan gehdee torguultolson ene ildee..Mongo n butsaj dansand oroh doo ih udsan

Avatar

Зочин 2021-12-27 103.80.210.183

наад буудлуудаа хаалгачихаач чадвал зүрх чинь хүрвэл

Avatar

Зочин 2021-12-27 216.71.219.24

Bolildoo malaa

Avatar

Зочин 2021-12-27 66.181.176.248

Арга хэмжээ авч чаддаггүй ш дээ. Дандаа танил талын буудлууд байдаг болохоор, тийм сүрхий юм бол нөгөө Энхсарангийнхандаа ямар арга хэмжээ авснаа хэлээч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж