Ц.Сэргэлэн: Улсын хилийн зурваст хууль бусаар олборлолт хийж буй үйлдлийн эсрэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

Ц.Сэргэлэн: Улсын хилийн зурваст хууль бусаар олборлолт хийж буй үйлдлийн эсрэг ажиллана

Ц.Сэргэлэн: Улсын хилийн зурваст хууль бусаар олборлолт хийж буй үйлдлийн эсрэг ажиллана

Дорнод аймагт Улсын хилээс 5 км-ийн зайд Меланж гэх компани хууль бусаар уул уурхайн олборлолт хийж эхэлсэн талаарх мэдээлэл 2021.12.24-ний өдөр Дорнод аймгийн www.jaran.mn сайтад нийтлэгджээ. Тус мэдээлэлд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа Меланж компанийг УИХ-д шинээр сонгогдсон гишүүд хамгаалдаг байж болзошгүй талаар дурджээ.

2020 оны Улсын Их хурлын сонгуулиар Дорнод аймгаас Х.Болорчулуун, Ц.Сэргэлэн нар гишүүнээр сонгогдсон бөгөөд дээрх мэдээлэлд дурдсан гишүүд юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Жаран.мн сайтад хандан мэдээлэл хүргүүлсэн байна. 

Тус мэдээлэлд "2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр жаран.мн сайтаар Меланж гэх компани хилийн шугамаас ердөө 5 км-т уурхайн олборлолт хийж эхэллээ гэсэн  мэдээллийг үзлээ. Эрхэм сэтгүүлч таны хөндсөн сэдэв хандлага, миний үзэл бодолтой адилхан байгаад талархал дэвшүүлье. 1993 онд анх батлагдаж 2017 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн Хилийн тухай хуульд Хилийн зурвас газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан, хориглосон ямарч зүйл заалт байхгүй чөлөөтэй байсан юм. Харин 2017 онд шинэчлэн найруулсан Монгол Улсын Хилийн тухай хуульд хилийн зурвас газарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглож, газар ашиглах болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зөвхөн Засгийн газар олгодог байхаар босгыг өндөрсгөж хязгаарлалтыг цоо шинээр бий болгон 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-аар батлан 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн." гэх мэдээллийг дурджээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.СЭРГЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж