Шинэ жилийн өдөр “HBO Max” суваг дээр дэлхий дахинаа шимтэн үздэг уран зөгнөлт “Harry Potter” цувралын 20 жилийн ойг тохиолдуулан “ Return to Hogwarts” нэмэлт ангиар үзэгчдийн мэлмийг баясгахаар зэхээд байгаа билээ. Шинэ анги дээр жүжигчид цугларан кино бүтсэн түүх, дурсамжууд болон цувралын үеэр болсон гайхалтай агшины талаар ярих юм.
Гэвч зохиолч Ж.К.Роулинг транс хүмүүсийн тухай хоёр жилийн өмнө эвгүй сэтгэгдэл цахим сүлжээнд оруулснаас болж киноны эргэн дурсахуйд уригдахгүй болжээ. Тодруулбал, тэрбээр “Warner Bros” кино компанийн тус ангид оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалтад ороогүй байна. Учир шалтгааныг нь үзвэл 2019 онд Маяа Форстатер гэх Английн судлаач эмэгтэй транс хүмүүсийн эсрэг тайлбар хийж, “Транс эмэгтэй бол эмэгтэй хүн гэх бодит төөрөгдлөө болих хэрэгтэй” гэснээрээ олон нийтийн дургүйцлийг хүртэн ажлаасаа халагдсан байдаг.
Уг үйл явдалд Ж.К. Роулинг өөрийн байр сууриа илэрхийлж “Дуртайгаараа хувцасла. Өөрийгөө яаж дуудуулмаар байгаагаараа дуудуул. Таныг сонирхсон хүнтэйгээ унт. Хүссэнээрээ амьдар. Гэхдээ бэлгийн чиг хандлага заяагдмал гэсэн байр суурьтай байсных нь төлөө ажлаас халж болохгүй” гэж жиргэж байв.
Олон жилийн турш Ж.К.Роулинг анти-транс үзэл суртлаа феминизмээр далдалж байв. Зохиолч сэтгэгдэлдээ “Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын төлөө хэлсэн" гэх бөгөөд үүнээсээ болж үзэн ядагдаж байгаагаа хэлжээ.
Тус үйл явдлаас болж барууны орныхон төдийгүй Ази тивд хүмүүс дургүйцлээ илэрхийлж, АНУ-д төвтэй “Квиддичийн лиг”, “ Harry potter” кинотой холбогдохгүйн тулд багийн нэрээ солихоор төлөвлөөд байна.
Кино багийн жүжигчид болох Эмма Уатсон, Даниел Рэдклифф, Руберт Гринт нар мөн адил дургүйцлээ илэрхийлж “ Транс эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн. Аливаа эсрэг мэдэгдэлд трансжендер хүмүүсийн нэр төрд халдаж болохгүй ”гэжээ. Роулинг өмнө нь өөрийгөө ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгчээр байр сууриа илэрхийлж байсан ч анти-транс хүний талд орсноор асуудлыг хүндрүүлсний сацуу өмнө нь ижил хүйстэн хүмүүсийн эсрэг үйлдэл гаргаж байсан нь “Хэлж болохгүй нэртэй хүн Волдеморт” болгож хувиргаад байна.
Эргэн дурсах ангийн талаар мэдээлэл цацагдсанаас хойш уг киноны шүтэн бишрэгчид талцаж, зохиолчийг хасах юм бол ямар ч утгагүй гэж үзэж байна. Гэвч өөр бүлэг хүмүүс зохиолчийг оролцуулснаар тэгш эрхт байдлыг үгүйсгэх болно гэв. Хэдхэн хоногийн дараа цацагдах тус анги дээр Ж. К.Роулинг оролцох болбол киноны багийн хувьд санал зөрчилдсөн, нийгмийн тэгш байдлыг хөндөх анги болох аж.
Эх сурвалж: Daily Beasts
Т. Исү
Холбоотой мэдээ