NATO-гийн саналыг Москва хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

NATO-гийн саналыг Москва хэлэлцэнэ

NATO-гийн саналыг Москва хэлэлцэнэ

Москвагийн аюулгүй байдлын талаар нэгдүгээр сарын 12-ноос эхлэн хэлэлцэх NATO-гийн саналыг Орос хүлээж авлаа. Энэ талаар Гадаад хэргийн яамны мэдэгдлээс иш татан "Тасс" агентлаг уламжлав.

Украины хил дээр цэрэг байрлуулсантай холбоотойгоор барууныхны шүүмжлэлд өртөөд буй Орос улс өнгөрсөн долоо хоногт хэлэлцээ хийх асуудлын жагсаалтаа гаргажээ. Уг жагсаалтад Зүүн Европ болон Украин дахь аливаа цэргийн үйл ажиллагаанаас NATO татгалзана гэсэн амлалт орж байгаа аж.

Орос улс хуучин Зөвлөлтийн хөрш рүүгээ довтлохоор бэлтгэж байна гэж АНУ болон Украин үзэж байгаа. Харин Орос энэ тал дээр няцаасан байр суурьтай байгаа юм. Украин болон NATO харилцаагаа өргөжүүлж буй нь сөргөлдөөнийг улам хурцатгаж байна гэв. Мөн энэ явдлыг дэлхий дахин цөмийн дайны ирмэгт тун ойрхон ирсэн 1962 оны Кубын пуужингийн хямралтай зүйрлэсэн байна.

“Орос мөргөлдөөнөөс зайлсхийхийг хүсч байгаа ч аюулгүй байдлын шаардлагын дагуу АНУ болон түүний холбоотнуудаас байр суурийг нь сонсох шаардлагатай” гэж Путин хэлэв. Мөн энэ асуудлаар АНУ-ын албаны хүмүүстэй ирэх оны нэгдүгээр сард Женевт хэлэлцээ хийнэ гэж  найдаж байгаагаа мэдэгдэв.

Харин АНУ-ын зүгээс Оросын аюулгүй байдлын талаарх зарим саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ч хэлэлцээний дагуу санал бодлоо тодорхой илэрхийлэх болно гэжээ. АНУ, Европын холбоо болон Их долоогийн зүгээс Орос улс аливаа түрэмгийллийнхээ эсрэг хатуу хориг арга хэмжээтэй нүүр тулах болно гэдгийг анхааруулсаар байна.

Эх сурвалж:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж