Ардчилсан намын /АН/ хоёр даргатай болж, Улсын дээд шүүхээр/УДШ/ асуудлаа шийдүүлэх хэмжээнд хүрсэн ч өнөөдрийг хүртэл энэ маргаанд цэг тавиагүй. УДШ-ийн дээд шүүгчийн хуралдаанаар энэ сарын 20-нд АН-ын даргыг эцэслэх ёстой байсан. Гэвч шүүхээс О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгээгүй. Түүнээс гадна С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан дээд шүүхэд М.Тулгатыг бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч хүсэлтээ буцаагаад авсан. Өөрөөр хэлбэл, УДШ хоёр даргатай АН-ыхныг дотооддоо учраа олтол энэ асуудалд оролцохгүй гэж хойшлуулав. Тэгвэл АН-ын дарга М.Тулгат УДШ бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2021.12.27/ мэдээлэл хийлээ. Түүний хувьд өнөөдөр УДШ-д АН-ын шинэ даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн байна.
Тэрбээр "Намайг АН-ын 847 төлөөлөгч АН-ын даргаар батламжилсан. Нэгэнт батламжлагдсан даргын хувьд үүргээ биелүүлэх нь зүйн хэрэг. Би хоёр хуваагдсан АН-ыг нэгтгэж, АН-ыг шинэчилнэ гэж тэдэнд амалсан. Гэвч энэ нь үнэхээр амаргүй байна. Хэдийгээр манай намд үзэл санааны ялгарал байгаа ч хууль ёсны тамга нь надад байгаагийн хувьд барууны төвийн үзэл баримтлалдаа бат хатуу зогсоно. Бодлого болон ойлголтын зөрүүтэй зүйлс ярьж байгаа гишүүдээ нэг тугийн дор нэгтгэх гэж өдийг хүртэл явж ирлээ. Хэрэв намайг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг татаж аваагүй байсан бол АН-ын асуудал шийдэгдэх боломжтой байсан. Нөгөө талаар АН-аас хоёр материалыг УДШ-д хүргүүлж байгаа нь бүртгэлийн асуудалд тээг болж байна. Энэ мухардлаас гарахын тулд аль нэг талыг нь УДШ бүртгэх ёстой. Улс төрийн захиалгаар бус хуулийн дагуу ажиллах хүсэлтийг УДШ-д хүргүүлсэн.
Миний материал татагдсан гэдгийг би өөрөө ч мэдээгүй байсан. О.Цогтгэрэлийг даргаар бүртгүүлэх материал УДШ дээр байсан учраас түүний талд бүртгэгдэх өндөр магадлалтай байлаа. Гэвч УДШ хуулийн дагуу хэлэлцээд О.Цогтгэрэлийн талыг бүртгээгүй. Дотоод болон гадаад нөхцөл байдал амаргүй байна. Ардчиллын лидерүүдийг барьж, хорьж байгаа нь Ардчилалд заналхийлж байна. Энэ цаг үед АН хуваагдаж, талцаж болохгүй. АН хуваагдмал чигээрээ явах нь эрх баригчдад ашигтай. Ардчиллын баянбүрд болсон Монгол Улсын хувьд АН-ын асуудлыг шийдвэрлэх нь М.Тулгат, О.Цогтгэрэл, С.Эрдэнийн асуудал огт биш. Нэн хариуцлагатай үед УДШ шударгаар шүүнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн УДШ-д бүртгүүлэх үйл явцад ямар нэгэн байдлаар саад болж байгаа хүмүүс хувь хүнийхээ эрх ашгийг хойш тавих цаг болсон шүү. АН бол ямар нэгэн хүний хувийн компани, хүмүүсийн хүслийг гүйцээх хэрэгсэл биш. Миний харж буйгаар АН Ардчиллын цэнхэр өнгөнөөс улам холдож байна. Миний зорилго бол намын дарга байхаас илүү АН-ыг шинэчлэхийн төлөө явах хүсэлтэй. Үүний төлөө сайн, муугаар хэлүүлээд өнөөдрийг хүрлээ. Үнэндээ Ардчиллын хувь заяа сэхээний орон дээр байна шүү. Мөн Үндсэн дүрмийн хороонд АН-ын гишүүн С.Эрдэнийн асуудлаар гомдол гаргасан" гэлээ.
Zocnin 2021-12-27 66.181.161.123
Ardcnilalin lidruudig barij horiloo l geed hustah wm.ted cnin hulgai deerem hij olon ail gerig oroh orongui bolgoconihoo shang hurtej baigaa harin cn baga yl ugcndee.
Irgen 2021-12-27 172.58.19.234
Tulgat minee.ardchillaa avrah ganc garc ne erdeneeg hayj cogtgereltei niileh.erdenee chamaar .namaar munch togloj duuslaa.uur zamgyiee.erdenee gancaaraa caad eznee ichlene bizdee
Зочин 2021-12-27 111.220.50.43
Гуцдийн бэ?! Ардчилалын хувь заяа яасан гэж сэхээний орон дээр байгаа гэж!? АН-н хувь заяа гэж гуцаач!!
Зочин 2021-12-27 76.126.58.204
Ene yun ahiad mahan tolgoi Erdene Number 2 garaad irev? Heruulch sorog energy-tei holduu bnalee
Зочин 2021-12-27 66.181.187.103
МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ДЭЭШИЛЖ Л БАЙНА АНЫ ХУВЬД ОЛОН НАМТАЙ ОРОНД БАЙДАГ Л НЭГ ДАМПУУРСАН НАМ АРДЧИЛАЛ МАНДТУГАЙ
Зочин 2021-12-27 43.228.129.131
АН-ын дарга хэн болохыг дээд шүүхийн үзэмж шийддэг болох нь дээ, 21 аймаг нийслэл дүүргээрээ хуралдаад даргаа батламжилаад сонгочихоод байхад..
Зочин 2021-12-27 124.158.70.186
АН С.Эрдэнээс түргэн салах ёстой. Тэр Бат – Үүлийг суллах хүсэлгүй байна. Луйвар хийсэн байж магадгүй ч гэх шиг….худлаа жүжиглээд байна. Намаа эвлүүлж чадах Үүлийг нь хорьчихсон.
Зочин 2021-12-27 202.179.27.199
Zugeeree. Tulgat namiin darga boloh n todorhoi l bn sht. Surtei um boloogui bn.
Зочин 2021-12-27 66.181.186.26
АН эхлээд гурван даргатай, хоёр тамгатай байгааынхгаа учрыг нь ололдоо.Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрмээ баримтлаад даргаа сонгоод нэг даргатай, нэг тамгатай болоочээ. УДШ аль нэгийг нь бүртгэхээр нөгөө нь гомдол гаргахад УДШ буруудана шүү дээ.ТИЙМЭЭС УДШ БҮРТГЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ.
зочин 2021-12-27 124.158.70.175
Эрдэнэ гэж албан ёсоор бүлтгэлтэй даргаа одоо заавал солих гэж муйхарлах ямар хэрэгтэй юм.Одоо ажлаа хийгээч.Юу хийсэн гэж жишээлбэл Тулга гэж нэг мулгуу нөхөр зүтгээд байгаа юм бэ Болио.Эрдэнээг ийш нь өглөө гэж дэмийрэхээ боль чи явж явж хэн юм.Угаас чи ардчиллын хүн биш Зөвхөн даргын суудал чамд хэрэгтэй 2024 онд сонгуульд суудал авчихаж магад гэж горьдоод зүтгээд байгааг чинь бид бүгд ойлгож байна.Чамайг сонгохгүйээ.Битгий горьд
Зочин 2021-12-27 202.9.40.45
АН-ынхан бол шударга ёс, хүний эрх, ардчилал, эрх зүйг дээлэх, үндсэн хуулиа дээдлэх, улс орны эрх ашгийг 1-рт тавих гэх мэтээр гоё сайхан үгийг хайр найргүй ичиж зовохгүй ярьдаг мөртлөө үйлдэл үйл ажиллагаа нь дандаа ярьсныхаа эсрэг байдаг. Энэ бол 30 жилийн үйл явдлаар батлагдсан. Гэмт хэрэг хийдэг, улс орны хөрөнгө, ард түмний мөнгийг завшдаг нөхөд танай намд олноороо шургалдаг. Гэмт хэрэг хийвэл ял гарцаагүй. АН-ын гишүүн учраас ялаас чөлөөлнө гэж ярьцгааж байгаа чинь шударга ёсонд нийцэхгүй
Зочин 2021-12-27 202.21.118.250
AN seheenii oron deer bn daa.
Зочин 2021-12-27 64.119.16.61
AN.USUUD AVSANDA BRAVO
Зочин 2021-12-27 66.181.182.155
Одоо нийлж байгаад бах мэлхийгээ зайлуул, дараа нь өөрсдөө учраа ол,
зочин 2021-12-27 66.181.183.153
ЭЛБЭГДОРЖЫН СУГАНЫ ҮС , ЭРДЭНЭЭГИЙН ЦАВЬНЫ ҮС ГӨЛӨГ ЗАЙЛАА
Өө кк 2021-12-27 103.57.95.75
Чи л ахтайгаа нийлж аварч үзээрэй дээ кккк
Зочин 2021-12-27 202.179.24.56
namiin darga nar ta hed tatgalzachhaar l boloh ium shig haragdaad baina
Зочин 2021-12-27 59.153.114.153
Шалдан банди М.Тулгат тэнэг минь дээ Ардчиллын хувь заяа сэхээний орон дээр бишээ. Харин АН-ын хувь заяа л сэхээний орон дээр байна шүү дээ. Удахгүй хойтохыг нь ч уншиж магадгүй болчихоод байна шүү дээ.
Зочин 2021-12-27 66.181.170.73
Тулгат одоо л овоо зөв ажиллаж эхэлж байна. Эрдэнэ гэж бөлдөгдүүлсэн новшийг АН аас хөөх хэрэгтэй наад н**ш чинь АН ыг булшлаад зогсохгүй Монгол улсын тусгаар тогтнол Монгол хүний жам ёсны эрхийг үгүй хийж байна.
АН -гу ХАРИН Ч САЙН АРДЧИЛАЛ 2021-12-27 64.119.19.75
ЕСТОЙ ЯРШИГ БАЙНА ДАА АН-гуй АРДЧИЛАЛ БАЙСААР БАЙНА ХАРИН Ч ОДОО ЖУРАМ ГОРИМДОО ОРЖ АН -хан ШИГ ЛУЙВАР ХУЛГАЙ ХИЙХГУЙ УЛС ОРОН ХОГЖИХ БОЛОМЖ НОХЦОЛИЙГ ОДООГИЙН ЗАСАГ ТОР ИХ САЙН АВЧ ЯВЖ БАЙНА
Зочин 2021-12-27 203.91.115.51
ан-ы лидер гэдэг нь бүгд хулгайч шуналтнууд . батүүл эрдэнэ дорж гээд бөөн типүүд
Үнэн 2021-12-27 66.181.178.89
"Бах"-д баахан бөгсдүүлээд хаягдах шив дээ
Zailaachee 2021-12-27 107.77.219.42
Ta nartai ta nargui Ardchilal baidgaaraa l bgaa. Buh l uls turiin huchin, ard tumen ardchillaar yavj bgaa. Ardchilsan nam gdg nertei yumiig burhan shg shutej ardchillaa hamgaalna gdg ulgert itgedeg hun odoo bnuu? Busad namuud jamaaraa tarj butarch l tanai nam ymr burhan shuteen bolchihood uurd munh bh yostoi yum be?
Хүмүүст ер хамаа алгаа хө ха ха 2021-12-27 66.181.164.211
энэ чинь одоо хэнийх нь хэн билээ? нээрээ элгийн авч байнаа, талцаал үзээд байхын… хүмүүст өр хамаа алга байхад. Их л чухал бололтой, хэдэн хүн үзээл байдаг …кк
Зочин 2021-12-27 103.26.193.97
Эцсээ хүртэл яваарай
Зочин 2021-12-27 202.9.46.116
Хурдан хэл амаа ололцооч.Арай л байна шүү.
Зочин 2021-12-27 107.77.219.42
Bid ardchilsan niigemd amidarch bna. Tarj butarch bgaa namiin tuluu ajillah yostoi n ard tumen bish.
Зочин 2021-12-27 192.82.72.7
Мангуу мал Бах ванд ашиглагдаад хөсөр хаягдсан.
ЗОЧИН 2021-12-27 103.14.39.2
С.Эрдэнээсээ салчихвал АН цаашаа явчихмаар санагдах юм. Энэ хүн ямар нэгэн байдлаар төмсөгдүүлчихсэн тэгээд хувийн ашиг сонирхолоор АН хуваагдмал сул сөрөг хүчин болгоод байх шиг. Нэг талд С.Эрдэнэ тамгатайгаа ганцаараа нөгөө талд АН олон мянган гишүүд тамгагүй хаана ч хүлээн зөвшөөрөгдөхгүй хашааны гадна талд явах шиг. Тийм болоод нэг нэгээр нь ямар нэг хэрэгт хамруулан шоронд явуулаад байгаа байх. Уг МАН үүнээс илүү ноцтой гэмт хэрэгтнүүд байгаа мөртлөө бүр зүв зүгээр яваад байх юм.
Хотын уугуул иргэн 2021-12-27 66.181.178.113
АН-аас "ардчилал" гэсэн хосон үгнээс өөр юу ч үлдээгүй. Өөрсдийгөө ардчилал гэж үзэж байвал тэр чинь том эндүүрэл. Та нар бол Ардчиллын нэр барьсан луйварчид. АН бол сэхээний орон дээр биш харин морг руу аль хэдийнээ шилжсэн гэж танайхан өөрсдөө ярьдаг шүү дээ .
Зочин 2021-12-27 66.181.160.53
Хохь нь ээ гэжуугаа
У 2021-12-27 66.181.185.84
Ардчиллын хувь заяа биш ардчилсан нам сэхээний орон дээр байна.