Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Таван толгой түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар өнөөдөр /2021.12.27/ ээлжит мэдээллээ хийлээ.
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл:
-Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргахыг завдсан болон хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Хяналт шалгалтын явцад түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчлийг илрүүлсэн.
Өнөөдрийн байдлаар 600 борлуулалтын цэгээр, 203 техник хэрэгслээр шахмал түлшийг иргэдэд түгээж байна.
"Таван толгой түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек:
-"Таван толгой түлш" компани нийслэлийн иргэдийн эрэлтэд нийцүүлэн өдөрт дунджаар 3200 тонн шахмал түлшийг үйлдвэрлэн, мөн энэ хэмжээний түлшийг түгээлтэд гаргаж байгаа. Шахмал түлшний гол түүхий эд болох мидлингийн энэ өвлийн нөөц бүрдсэн бол барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байгаа. Шуудайг дахин ашиглаж байгаагаас гадна барьцалдуулагч, шуудайг Хятадаас галт тэргээр татан авах ажлыг зохион байгуулж байна.
426 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд болох баяжуулсан нүүрсийг нөөцөлсөн. Энэ нь өвлийг давахад хангалттай нөөц. Мөн 2400 тонн орчим барьцалдуулагч эдийг нөөцөлсөн. Энэ нь 20 орчим хоногийн нөөц.
Он гарахаас өмнө 200 вагон барьцалдуулагч эдийг Замын-Үүдэд оруулж ирэхээр төлөвлөсөн. Үйлдвэрийн агуулахад 1.6 сая орчим ширхэг шуудай байгаа. Энэ нь 13 хоногийн нөөц. Стандартыг хангасан сайжруулсан шахмал түлшний шуудайг иргэдээс худалдан авч байгаа. Хятадаас долоон вагон буюу таван сая ширхэг шахмал түлшний шуудайг авчирч байгаа. Ингэснээр энэ өвлийг давахад нөөцөд хүндрэл гарахгүй.
ИРГЭН . 2021-12-27 64.119.26.171
ЗҮГЭЭРЛ ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСЭЭ ТЛМЧЛООД ТҮЛХЭДЛ БОЛООД ЯВЧИХЮМАНД ИНГЭЖ ИХ зардал гаргах хэрэг байна уу??! Хайран их мөнгө бас тэр Хятадаас ирэх 200 вагон барьцалдуулагч чинь бөөн хор хайран нялх хүүхэд ээжүүдийн минь эрүүл мэнд …ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСЭЭ ТОМЧИЛЖ ТҮЛЭЭД НУНТГЫГ НЬ ТЭЦ- Д ӨГӨӨДЛ САЙЖРУУЛСАН ГЭХ ТҮЛШНЭЭС ХАМААГҮЙ ДЭЭР БОЛНО . САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ автор нь ОДОНГОО АВСАН ..ТЭГЭЭДЛ БОЛОО БИШҮҮ…
Иргэн 2021-12-27 66.181.161.22
Барьцалдуулдаг нэртэй 200 вагон хор орж ирж бна даа
Иргэн 2021-12-27 202.126.90.121
Хэн нэг албан тушаалтны халаасыг түнтийлгэхийн төлөө улсаараа хохирох юм даа. Монголд барьцалдуулах үйлдвэр байдаг л юм байна лээ. Шуудайны үйлдвэр бол бүр хэд хэдээрээ бхйдаг гэсэн. Эдийн засгийн хохирол ч дүүрч гэхэд улсаараа эрүүл мэндийн хохиролыг үргэлжлүүлмээргүй байна. Тэвчээр дуусч байгаа шүү..
Зочин 2021-12-27 66.181.161.1
Нүүрсний шуудай хийдэг үйлдвэртэй хүн байгаа бол Бид хийж чадна гээд гараад ирээчээ бид дэмжий бичг цаастай зууралдаж байр хооронд чинь хаиаг боломжоо харийханд алдлаа
Зочин 2021-12-27 66.181.161.101
Нүүрсэн дээр барьцалдуулагч нэртэй хор холиод шатаагаад байхаар хорт утаа гарч л таарна биз дээ.Тэгчихээд тэрийгээ сайжруулсан нүүрс гэчихжээ.Үхлийн аюултай хор нэмж сайжруулсан гээд байгаа юмуу.Өөрсдийн үйлдвэрлэлээ дэмждэггүй махан толгойтнууд.Хаанаас ийм хувиа хичээсэн шуналын дэв үүд бий болж төрдөг байнаа. Улс орон ард түмний эрх ашиг энэ хүн төрхтэй мангасуудад ямар ч хамаагүй өөрсдөө л хэдэн төгрөг цуглуулаад дээр нь хэвтэж байвал боллоо.Хир удаан хэвтэх бол доо.
Зочин 2021-12-27 213.87.132.235
)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
нийслэлчүүд 2021-12-27 192.82.71.91
Монголд сайн чанарын шуудай хийдэг үйлдвэрүүд бдаг, нийлүүлэх гэхээр Хятадтай гэрээ хийчихсэн гээд авдаггүй гэнэ, Хүүк луйварчингийн бизнес гэнэ, хахаж үхмэр
Tur 2021-12-27 202.55.188.35
Ichdeggui yum baih daa. Gaihuulah zuil erduu alga
Зочин 2021-12-27 66.181.189.194
Uursdiinxee businessiig l urgutguud baina uu
Зочин 2021-12-27 27.123.214.2
Шуудай худалдаж авна гээд хээв нэг ярьж байгаа даргыг харахаар дотор муухай оргиод байх юм. Яанам билээ дээ, үр хойчис минь
АГААРЫН ЧАНАР??? 2021-12-27 202.21.109.48
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэлээс асууя: Агаарын чанарын тухай нэг ч үг өгүүлбэр ч болтугай мэдээлэл өгөөч!
Иргэн 2021-12-27 49.0.179.90
Шуурхайгаар, оновчтой хэрэгжүүлэх гэдэг юм байх уу. Хэрэггүй үгээр бүтэх үү.
зочин 2021-12-27 150.129.142.131
өрөвдөлтэй юмаа. тэрний оронд шуудайны үйлдвэрийг нв оруулах таллар ярьдаг байгаа
Иргэн 2021-12-27 203.217.139.240
Юу ч хийж үйлдвэрлэж чаддаагүй хогийн улс болжээ Монгол минь. Энэ төр засагт гарсан хулгайчууд идэж уухаас өөр хөгжилд чиглүүлэх, эх орноо хөгжүүлэх юм бодохгүй юм аа
иргэн 2021-12-27 150.129.143.162
хувийн хэвшлүүдэд стандартын дагуу үйлдвэрлэх эрх өгөөд төр оролцохоо болимоор юм, ЖДҮ чинь иймээрхүү юмнаас эхлэмээр юм
Зочин 2021-12-27 202.55.188.92
Цеехен Монголчууд минь ухээд дууслаа. Хужаагын даалгавартай МАНгас телевлегее ч амжилттай хэрэгжиж байна даа. Ши дарга ч Монголын нутаг руу хялаагаад шулс нь гоожоод сууж байгаа биз
Зочин 2021-12-27 59.153.115.149
Наад сайжруулсан түлш гээч нейтроны бөмбөгөө боль үз
Зочин 2021-12-27 59.153.115.149
МАН ЗАЙЛ.ОЮУЭРДЭНЭ ЗАЙЛ
Ард 2021-12-27 66.181.161.31
200 вагон барьцалдуулагч?
Өөр яаралтай тоног төхөөрамжөө оруулья
Нүүрсээ түлбэл таарна
Ардын элч 2021-12-27 109.125.103.223
200 ьагон барьцалдуулагч хэмээх химийн хороор утахаа зогсоо!!!Энэ бодисын найрлагыг ил болго ард түмэнд!!!
Зочин 2021-12-27 66.181.161.31
200 вагон барьцалдуулагч?
Өөр яаралтай тоног төхөөрамжөө оруулья
Нүүрсээ түлбэл таарна
Ард түмэн 2021-12-27 66.181.161.68
Наад барьцалдуулагч , шуудай энэ тэрээ өөрсдөө хийдэг болоо. Хоосон юм яриад суудгаа боль.
Зочин 2021-12-27 183.177.97.14
МАН хийхгүй ээ, хэзээ ч юм хийж байгаагүй гарууд. Сонгосон хүмүүс нь мэдэж байгаа байлгүй дээ.