Нислэгүүд цуцлагдаж, олон мянган хүний аялал бүтэлгүйтлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

Нислэгүүд цуцлагдаж, олон мянган хүний аялал бүтэлгүйтлээ

Нислэгүүд цуцлагдаж, олон мянган хүний аялал бүтэлгүйтлээ

Цар тахлын давалгаа дахин эхэлснээс болж боловсон хүчний хомсдол үүсч, нислэгүүд хойшлогдов. Үүнээс улбаалан шинэ жилийн үеэр аялахаар болон гэртээ харих байсан иргэдийн төлөвлөгөө бүтэлгүйтжээ.

“FlightAware data” нисэх онгоцны сайтын мэдээлснээр бараг 7500 гаруй нислэг Баасан гаригт цуцлагдаж, Хятадын агаарын тээврийн компаниуд мөн адил Даваа гаригт үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон гэж мэдэгдлээ.

Тодруулбал, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон томоохон шалтгааны нэг нь нисэх компанийн ажилтнууд цар тахлын халдвар авч, сөрөг гарсан ажилчдаа тусгаарлах шаардлагатай болсон байна. Нийт 2400 нислэг зөвхөн Ням гаригт цуцлагдсаны 800 нь АНУ-ын агаарын тээврийнх байжээ.

АНУ-ын хувьд “Delta, United" болон "Jet Blue” зэрэг компаниудад нислэг зогссоноор хамгийн хүнд туслаа. “United” компанийн мэдэгдсэнээр зорчигчидтой шууд харьцдаг болон нислэгийн үйл ажиллагаа явуулахад чухал нөлөөтэй албаныхан Covid-19-ийн халдвар авчээ. Хятад улсын “China Eastern” компани Ням гариг гэхэд 390 нислэгээ зогсоож, Ши Ань хотын хувьд 120 агаарын тээврийг зогсоов. Тус хот одоогийн байдлаар 13 сая иргэнийг хөл хорионд байлгаж, цар тахлыг тархалтыг хумих зорилгоор ажиллаж байна.

Үүний сацуу Их Британий “Heathrow Airport” нисэх буудал 60 агаарын зорчих хөдөлгөөнөө Ням гаригт зогсоолоо.

Эх сурвалж:bbc

Т.Исү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж