Согтуу 100 жолоочийг илрүүлж, 218 хүнийг эрүүлжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

Согтуу 100 жолоочийг илрүүлж, 218 хүнийг эрүүлжүүлжээ

Согтуу 100 жолоочийг илрүүлж, 218 хүнийг эрүүлжүүлжээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2021.12.26/  Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1515, хулгайтай холбоотой 15, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 148, гэмт хэргийн шинжтэй 68 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн  автомашин согтуу жолоодсон 100, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 128, хүний биед халдсан 71, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 136, эрүүлжүүлэх байранд хоносон 218, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 104 тохиолдол гарчээ.

Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг Эгийн голд энэ сарын 15-ны өдрөөс халиа үүсч эхэлсэн байна. Үүний улмаас энэ сарын 24-ний өдөр тус сумын хоёр, дөрөвдүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автжээ. Энэ тухай мэдээллийг энэ сарын 25-ны өдрийн 10:30 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Энэ дагуу  Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж зургаан автомашин усанд суусан байсныг татан гаргаж ажилд бэлтгэж, шороон далан байгуулах ажлыг зохион байгуулах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж