УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр болно. Хуралдааныг Төрийн ордны “Их Хуралдай” танхимаас шууд дамжуулан хүргэх юм. Мөн энэ өдөр бүх нийтээр амрах билээ.

Ташрамд дуулгахад, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ.  Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг 2011 оноос улс нийтээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж