Таны хөрөнгө оруулалтын багцад заавал байх ёстой бүтээгдэхүүн бол компанийн бонд юм

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

Таны хөрөнгө оруулалтын багцад заавал байх ёстой бүтээгдэхүүн бол компанийн бонд юм

Ард Секюритиз ҮЦК нь Биржийн бус зах зээл дээр анхны бондоо гаргасан ба энэ нь Монголын хөдөө аж ахуйн салбарын бонд болохыг хуваалцахад таатай байна. Та Ард Секюритиз ҮЦК-ийн хөрөнгө оруулалтын зөвлөхүүдтэй уулзаж, дэлгэрэнгүй мэдээллийг авах бол энд дарна уу.

Хөрөнгө оруулалтын багцад яагаад компанийн бонд орох ёстой вэ?

Ухаалаг хөрөнгө оруулагч байна гэдэг нь бүрэн гүйцэд шинжилгээ дээр үндэслэж, хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж, хангалттай хэмжээний ашиг олох явдал юм. Хэрэв та хөрөнгө оруулалт хийж эхлэх гэж байгаа бол хамгийн чухал нь Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх. Ингэснээр та хөрөнгө оруулалтын сонголт хийхдээ хөрөнгө оруулах хугацаа, (богино болон урт хугацаа) хүлээх эрсдэл, өгөөжийг тооцон шийдвэр гаргах хэрэгтэй ба хэрвээ танд мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй бол хөрөнгө оруулалтын зөвлөхүүдтэй уулзахыг санал болгож байна. 

Хөрөнгө оруулалтын багцад заавал байх бүтээгдэхүүн бол КОМПАНИЙН БОНД. Учир нь компанийн бонд нь танд банкны хадгаламжтай ижил тогтсон хугацаанд, тогтмол өгөөжийг өгөх нөхцөлтэй ба давуу тал нь хадгаламжаас илүү өндөр өгөөжийг хөрөнгө оруулагчдад санал болгодог. Ийм ч учраас дээр хаалттай компанийн бонд ар араасаа гарч ирж та бидний хөрөнгө оруулалтын сонголтыг нэмж байгааг дуулгахад таатай байна.

Ард Секюритиз ҮЦК нь "Ард Санхүүгийн Нэгдэл” ХК -ийн охин компани бөгөөд бид Монгол улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, харилцагчиддаа олон улсын жишигт нийцсэн, шинэ дэвшилтэт үйлчилгээг мэргэжлийн өндөр төвшинд, түргэн шуурхай хүргэн ажиллаж байгаа ба Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохих ёсны зөвшөөрлүүдийн дагуу брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх гэх мэт санхүүгийн зуучлалын цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын ууган үнэт цаасны компанийн нэг юм.

Холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл:

Вебсайт: http://ardsecurities.com/

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/ArdSecurities

Имэйл хаяг: order@ardsecurities.com

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатрын талбай, Сэнтрал Тауэр, 1 давхрын Ард Санхүүгийн Нэгдлийн салбар.

Хөрөнгө оруулалтын зөвлөхтэй холбогдох: 96999993, 99355913, 80806296

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж