Сэтгэлд хоногшсон шинэ жилийн дуунууд

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

Сэтгэлд хоногшсон шинэ жилийн дуунууд

Сэтгэлд хоногшсон шинэ жилийн дуунууд

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, "Таван толгой түлш" ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар өнөөдөр /2021.12.27/ ээлжит мэдээллээ хийлээ.

1."Сүлд модны дуу"

Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимгээ сагсуулсан” хэмээн  Ардын жүжигчин Б.Зангадын дуулж, амьдруулсан “Сүлд модны дуу”-г сонсоогүй хүн ховор байх. Шинэ жилийн баярын хит дуунуудын нэг гэхэд буруудахгүй биз. "Сүлд модны дуу" 59 дэх шинэ жилийн баяртайгаа золгож байна.  Дууны түүхээс Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад хуваалцахдаа "Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай над руу 1962 оны арванхоёрдугаар сарын 25-нд утасдаад “Би шинэ дуу хийсэн. Чи ирж аваарай. Арванхоёрдугаар сарын 29-нд Монголын радиод бичлэгт орно шүү” гэсэн. Над руу тийм том хүн утасдаж, хэлж байхад нэг муу жулдрай залуу дороо л гүйгээд очно биз дээ. Тэгээд очтол надад Монголын радиогийн хөгжмийн ерөнхий редактор дууны үг өгөөд “Үүнийг хурдан сураарай.

Энэ дууг симфони оркестртой дуулахгүй. Эхлээд чи төгөлдөр хууртай дуулна.Тэгээд чиний араас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучид хамтарч дуулна” гэж хэлсэн. Тухайн үед төгөлдөр хуурчаар манай нэртэй дуучин Д.Банди агсны гэргий Маргерита Григориева багш тоглосон. Тэр үед залуу байсан болоод ч тэр үү их айж, эмээнэ. Монголын радиод очиж, сургуулилт хийчихээд бичлэгийн том цонхоор харсан чинь С.Гончигсумлаа, Ж.Бадраа гуай хоёулаа ирчихсэн, дуугаа чагнах гээд зогсч байлаа. Тэгээд л ”Сүлд модны дуу”-гаа хоёр гурван удаа бичлэгт оруулаад л баталсан. Ийн Монголын радиогоор арванхоёрдугаар сарын 31-нд улс эх орон даяар цацагдаж, түгж байсан түүхтэй" талаар ярьж байв.

2. "Цасан аялгуу"

"Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусгамааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч" энэ дуу бол дуучин Т.Ариунаагийн "Цасан аялгуу". Шинэ он дөхөх тусам хүн бүрийн сонсох дуртай дууны нэг билээ. Энэ дууны үгийг Ц.Хулан, аяыг Ц.Чулуунбат нар зохиосон байдаг. Дуучин Т.Ариунаа, реппер Thunder-тай хамтран өөрийн “Цасан аялгуу” дууг шинэчлэж дуулсан.

3."Цагаан шөнө"

"Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан" хэмээн үзэгчдийн дуулах дуртай дуу бол Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн "Цагаан шөнө" дуу. Дуучин Б.Сарантуяагийн дуулж, олноо хүргэсэн “Цагаан шөнө” дуугүйгээр шинэ жилийг төсөөлөшгүй.

4. All I want for Christmas is you – Mariah Carey

Шинэ жилийн хамгийн алдартай дуу болох “All I want for Christmas is you” нь анх 1994 оны аравдугаар сард дуучин Мэрайя Кэригийн “Merry Christmas” цомгийн анхны сингл болон гарсан. Анх цацагдсан цагаасаа хойш тасралтгүй 27 дахь жилдээ шинэ жилийн баярын сүлд дуу болж, алдарт дуучинд “Зул сарын хатан хаан” гэсэн нэрийг авчирчээ. Уг дуу нь “Youtube” сувагт олон дахин шинэчлэгдэн орж байсан ба зөвхөн 2019 онд орсон хувилбарынх нь үзэлтийн тоо гэхэд 258,616,108 болсон байна.

5. Happy new year – Abba

“Happy new year” дууг Шведийн алдарт "ABBA" хамтлаг 1980 онд дуулж байв. Уг дууны гол санаа нь шинэ ондоо эх дэлхий улам илүү аз жаргалтай, амар амгалан байж, хөршүүд хоорондоо эв найртай байгаасай гэсэн утгатай. Анх цацсанаасаа хойш бараг хорин жилийн дараа (1999 онд) дуугаа сингл хэлбэрээр дахин гаргасан. Шведийн шилдэг дууны жагсаалтын дөрөвдүгээр байрт 2008 онд орж байв.

6.Last Christmas – Wham

“Last Christmas” дууг анх 1984 оны арванхоёрдугаар сард Английн "Wham" хамтлаг дуулж байжээ. Алдарт дуучин George Michael дууныг үгийг бичиж, продюсерласан. Хамгийн сонирхолтой нь энэ дуу нь Христийн Мэндэлсний Баяртай маш бага холбоотой юм. Дууны утга санааны хувьд бүтэлгүйтсэн хайрын тухай дуулдаг. Нийт хоёр сая гаруй хувь борлогдсон Английн хамгийн өндөр борлуулалттай сингл юм. “Youtube” дэх олон хувилбараас 2009 онд орсон хувилбар нь гэхэд л  үзэлтийн тоо нь 681,708,737 болжээ.

М.Наранжаргал

А.Цээсүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж