"Давхар дээл" хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлов | News.MN

"Давхар дээл" хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлов

"Давхар дээл" хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлов

"Давхар дээл" хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлов

НЭМЭЛТ: 14.01

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2021.12.27/-инй хуралдаан хойшилжээ.


Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2021.12.27/ болно. Энэ хуралдаанаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 33 39.1 дэх  “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

Засгийн газар нь Ерөнхий сайдаас гадна дөрвөн “давхар дээлтэй” гишүүн байж болно гэх заалт нь Үндсэн хууль зөрсөн гэж гомдол гаргасныг хэлэлцэнэ. Энэ гомдлыг УИХ дахь сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлгийн хоёр гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал, ХҮН-ын гишүүн Т.Доржханд нар гаргасан юм.

Яг тэдний гомдолтой зэрэгцэн эрх баригчид нам Их хурлаа хийж, намын даргаараа Л.Оюун-Эрдэнийг жинхэлсэн. Түүнийг намын даргаар жинхэлсний дараа өрнөх улс төрийн эхлэл нь Засгийн газрын бүтцийн асуудал байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүдийг “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүдийн олонх сайдын албыг давхар хашиж болох хуулийн зохицуулалтыг шинэ оноос өмнө хийнэ гэдгээ намын дээд түвшинд тохиролцсон. Ирэх сарын 1-нээс дахин шинээр хоёр яам байгуулахаар төлөвлөсөн учир Засгийн газрын сайд нарынх нь олонх УИХ-ын гишүүн байх зохицуулалтыг эрх баригч намын гишүүд бүгдээрээ хүсч буй. Ялангуяа эрх мэдлийн хуваарилалтад оролцож чадаагүй гомдогсдын арми, 70-аад оны бизнесмен ах нар нь их ууртай яваа энэ үед Л.Оюун-Эрдэнэд энэ сонголт нь ч зөв байж болох.

Тиймээс сөрөг хүчнийхний “захиалгагүй” Цэцэд хандсан нь эрх баригчдын эрх мэдлийн хуваарилалттай зэрэгцэж байгаа нь анхаарал татаж буй. Хэдийгээр гомдол гаргагчид хэн нэгний захиалга биш гэх боловч, яг энэ цаг үед давхцсан нь санаандгүй тохиолдол гэвэл итгэх хүн олдохгүй биз ээ.

Цэц энэ маргааныг хүлээн авч, хуралдаан зарласан нь эрх баригчдын “давхар дээл”-тэй сайд нарынхаа тоог нэмэх, Засгийн газрынхаа бүтцэд гар дүрэх ажил нь үндсэндээ шуурхайлна гэсэн үг. Улс төрийн хүрээний ажиглагчдын үзэж буйгаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар гарах шийдвэр нь мэдээж “Үндсэн хууль зөрчсөн” гэх. Харин энэ шийдвэрийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж, дараагийн арга хэмжээндээ орно. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ ажлын долоо хоногийн дотор хэлэлцэх зохицуулалттай ч эрх баригчид илүү их яаравчлах болов уу.

Ийм нэг үр дүн тодорхой улс төрийн "тоглоом" шинэ оны өмнөхөн өрнөх дүр зураг харагдаж байна.

Үндсэн хуулийн Цэцийн дээр гагцхүү хөх тэнгэр л бий гэдэг байсан цаг өнгөрч, эрх барьж буй нам, томилсон нам нь байдаг жишиг тогтоод удаж байгааг хуульчид шүүмжилдэг.

Цэц энэ удаад ямар шийдвэр гаргахаас цаашид Цэцийн дээр хөх тэнгэр байдаг уу эсвэл эрх баригчид байгаа юу гэдэг нь тодорхой харагдах болов уу. Эрх баригчид энэ шийдвэрийг алгаа үрэн хүлээж байгаа учир, шинэ оны босгон дээр олон олон сюрпризтэй үдэх болов уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-27 213.87.132.235

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-27 103.212.118.156

Цэцийн дээр Хүрэлсүх тэргүүтэй МАНгарууд бий

Avatar

зочин 2021-12-27 202.21.104.2

Цэцийн дээр нам, гарт нь элдэв ө***г л атгаатай байгаад байсан уу үгүй юу??

Avatar

Зочин 2021-12-27 66.181.191.172

Цэцийн дээр МAН.

Avatar

Зочин 2021-12-27 202.9.46.156

Эрх баригчдад хоолоо захиалагчдаараа дамжуулан цэцээр хоолоо хийлгэж бялуурана. Цэц хуулиар амттанг нь бэдлэж байсан бол одоо Үндсэн хуулиа мөчлөн хоол хийж өгөхнээ.

Avatar

Зочин 2021-12-27 216.38.195.77

bildyyjz komis

Avatar

Зочин 2021-12-27 103.26.195.139

"Цэц"-ийн дээр Хөх тэнгэр биш, Үндсэн хууль байдаг юм!!! Бөөгийн дээр Хөх тэнгэр байдаг.

Avatar

Иргэн 2021-12-27 192.82.77.223

Цэцийн дээр хөх тэнгэр байгаа нь байгаа ,харин доор нь газар байхгүй. Чадваргүй , хэрэггүй цэц татан буугдах ёстой.

Avatar

зочин 2021-12-27 103.26.193.185

Цэцийн дэээр Монгол ардын намын дарга тойрон хүрээлэгч нар байна аа, үүнд юуг нь гайхах вээ, давхар дээлтэй байна гэсэн шийдвэр гаргаад, тэрийг нь хэдэн хөлсний хуульч О.Мөнхсайхан нтр р сайхан зөв болгоод тайлбарлуулчихна

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Манай хөдөөний хөх өвгөчүүл үгээ буцдаг хүнийг барьцгүй хүндээ гэдэг юм 2021-12-27 66.181.186.26

Манай гол дутагдал заримдаа бодлогоо, үзэл баримтлалаа тогтоохгүйгээр аливаа ажлыг энд тэндээс нь мөлжөөд эхэлдэг, овоо бодлого гаргачихлаа гэхээр бодлого, үзэл баримлалаасаа буцдаг. Төрийн албаны хуулийг хоёр жилийн өмнө шинэчилсэн.Шатлан дэвших, чадахуйн зарчим гэх мэт. Гэтэл хоёр жил хэрэгжүүлсэнгүй. Бас энэ хуулиа өөрчлөнө гэх юм.Үндсэн чиг үүргийн яамдуудаа давхар дээлтэй, бусдыг нь гаднаас томилъё гээд Үндсэн хууль баталсан.Одоо болъё гэх юм.Барьцгүй юм их хийх юм даа хөөрхий.

Avatar

Зочин 2021-12-27 139.5.216.169

Энэ ковидыг алдаж Монголчуудын өмнө үхэх ял хийсэн самарсайхан зайлж л байвал бусад нь пад алга, би монгол хүн учраас ямар ч буруугүй гэр бүлийг чинь хараахгүй, чи самарсайхан гөлийсөн хулгайч үхэж далд ор

Avatar

ЗОЧИН 2021-12-27 103.26.195.172

…ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР БАЙДАГ ГЭХ УТГАГҮЙ, УЛИГ БОЛСОН ҮГЭЭ БОЛИОЧ ЭЭ, СЭТГҮҮЛЧ ЭЭ!!! БҮХНИЙ ДЭЭР ГАГЦХҮҮ ХУУЛЬ!!! ХУУЛЬ Л ЗАСАГЛАНА!!!

Avatar

Badarch taxar 2021-12-27 59.153.114.121

Цэцийн дээр хонгил байдаг юм !!

Avatar

Зочин 2021-12-27 59.153.115.149

ЭНЭ ЗАСАГ СУЛ БАЙГАА НЬ БАКАЛАВРЫН БОЛОВСРОЛГҮЙ ДАНХАН ТОЛГОЙТОД БАЙГАА БОЛОХООС СУЛ САЙД НАРТ ЕРДӨӨ БАЙХГҮЙ. ЖЕНКОГИЙН ХУЛГАЙЧДААР ЦЭЦЭД ӨРГӨДӨЛ ӨГҮҮЛЭЭД Л УЛС ТӨР НЬ ХҮРТЭЛ ХУДАЛДАГДСАН МӨНГӨНД СУУРИЛСАН БОЛЖ ХУВИРЛАА. ХҮРЭЛСҮХ ЭНЭ УЛС ОРНЫГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ

Avatar

Зочин 2021-12-27 72.196.192.250

Ganibal gej neg “vzemchin shargal ajnai” olon hvnii unaa bolj, ulaa nehej yavah yumdaa !

Avatar

хуульч 2021-12-27 202.70.34.114

8 жил дахин нэмэлт өөрчлөлт оруулах нь хаалттай бгаа гэж ойлгож бна, зөв үү???

Avatar

Зочин 2021-12-27 202.131.238.114

Ene Zasag arai l bishee. davhar deeltei saiduudaa nemeh heregtei. Barilgiin yaam l gehed Munkhbaatar gej hudlaa tseejee deldsen yu ch hiideggui nuhur bn. 2024 ond haanaas devshih uu geel turiin ajliig songuuliin toirog uslah ajil bolgochool heden yaamnii darga naraa daguulaad Bayanzurh, Tov aimgaar yavaad bhiin. ichdegguin bhdaaa

Avatar

Зочин 2021-12-27 202.179.24.56

parlamentiin zasaglal gedeg n ard tumnii olonhiin sanal avch chadsan nam zasagiin gazraa baiguulj muriin hutulburuu heregjuuleh yavdal. ene utgaaraa bas bodoh l asuudal baih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж