"Давхар дээл" хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

"Давхар дээл" хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлов

"Давхар дээл" хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлов

НЭМЭЛТ: 14.01

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2021.12.27/-инй хуралдаан хойшилжээ.


Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2021.12.27/ болно. Энэ хуралдаанаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 33 39.1 дэх  “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

Засгийн газар нь Ерөнхий сайдаас гадна дөрвөн “давхар дээлтэй” гишүүн байж болно гэх заалт нь Үндсэн хууль зөрсөн гэж гомдол гаргасныг хэлэлцэнэ. Энэ гомдлыг УИХ дахь сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлгийн хоёр гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал, ХҮН-ын гишүүн Т.Доржханд нар гаргасан юм.

Яг тэдний гомдолтой зэрэгцэн эрх баригчид нам Их хурлаа хийж, намын даргаараа Л.Оюун-Эрдэнийг жинхэлсэн. Түүнийг намын даргаар жинхэлсний дараа өрнөх улс төрийн эхлэл нь Засгийн газрын бүтцийн асуудал байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүдийг “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүдийн олонх сайдын албыг давхар хашиж болох хуулийн зохицуулалтыг шинэ оноос өмнө хийнэ гэдгээ намын дээд түвшинд тохиролцсон. Ирэх сарын 1-нээс дахин шинээр хоёр яам байгуулахаар төлөвлөсөн учир Засгийн газрын сайд нарынх нь олонх УИХ-ын гишүүн байх зохицуулалтыг эрх баригч намын гишүүд бүгдээрээ хүсч буй. Ялангуяа эрх мэдлийн хуваарилалтад оролцож чадаагүй гомдогсдын арми, 70-аад оны бизнесмен ах нар нь их ууртай яваа энэ үед Л.Оюун-Эрдэнэд энэ сонголт нь ч зөв байж болох.

Тиймээс сөрөг хүчнийхний “захиалгагүй” Цэцэд хандсан нь эрх баригчдын эрх мэдлийн хуваарилалттай зэрэгцэж байгаа нь анхаарал татаж буй. Хэдийгээр гомдол гаргагчид хэн нэгний захиалга биш гэх боловч, яг энэ цаг үед давхцсан нь санаандгүй тохиолдол гэвэл итгэх хүн олдохгүй биз ээ.

Цэц энэ маргааныг хүлээн авч, хуралдаан зарласан нь эрх баригчдын “давхар дээл”-тэй сайд нарынхаа тоог нэмэх, Засгийн газрынхаа бүтцэд гар дүрэх ажил нь үндсэндээ шуурхайлна гэсэн үг. Улс төрийн хүрээний ажиглагчдын үзэж буйгаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар гарах шийдвэр нь мэдээж “Үндсэн хууль зөрчсөн” гэх. Харин энэ шийдвэрийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж, дараагийн арга хэмжээндээ орно. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ ажлын долоо хоногийн дотор хэлэлцэх зохицуулалттай ч эрх баригчид илүү их яаравчлах болов уу.

Ийм нэг үр дүн тодорхой улс төрийн "тоглоом" шинэ оны өмнөхөн өрнөх дүр зураг харагдаж байна.

Үндсэн хуулийн Цэцийн дээр гагцхүү хөх тэнгэр л бий гэдэг байсан цаг өнгөрч, эрх барьж буй нам, томилсон нам нь байдаг жишиг тогтоод удаж байгааг хуульчид шүүмжилдэг.

Цэц энэ удаад ямар шийдвэр гаргахаас цаашид Цэцийн дээр хөх тэнгэр байдаг уу эсвэл эрх баригчид байгаа юу гэдэг нь тодорхой харагдах болов уу. Эрх баригчид энэ шийдвэрийг алгаа үрэн хүлээж байгаа учир, шинэ оны босгон дээр олон олон сюрпризтэй үдэх болов уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж