Цар тахлын хуулийг сунгах "шалтгаан" алга, эрх баригчдаа! | News.MN

Цар тахлын хуулийг сунгах "шалтгаан" алга, эрх баригчдаа!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Цар тахлын хуулийг сунгах "шалтгаан" алга, эрх баригчдаа!

Цар тахлын хуулийг сунгах "шалтгаан" алга, эрх баригчдаа!

Биднийг оргилуун дарс буудуулж, хундага тулган баярлаж байх зуур эрх баригчид өөрсдөдөө зориулсан нэгэн хуулиа дахин хугацааг нь сунгахаар гэтэж байна. Анх Сovid-19-ийн цар тахал Хятад улсад бүртгэгдэж, бид дотооддоо алдахгүйн тулд сүр дуулиантайгаар хөл хорио тогтоож, барьж байсан ч тухайн үеийн УОК, Эрүүл мэндийн сайдын хариуцлагагүй байдлаас болж дотооддоо халдвар алдаад бид нэг жилийн нүүр үзэх гэж байна. "Энхсаран" сувилалд халдвар хамгааллын дэглэм сахиагүйгээс дотоодод халдвар алдсан. Цар тахлыг дотооддоо алдсан учраас цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхээр хууль баталсан.

Хуулийг анх зургаан сараар нэг удаа сунгах зохицуулалттай байсан ч өдгөө УИХ гурав дахь удаагаа сунгахаар бэлтгэж байна.

  • 2020.04.29-ний өдөр анх баталсан бөгөөд хуулийн үйлчлэх хугацаа 2020.12.31-ний өдөр.
  • 2020.12.31-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2021.06.29-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.

Цар тахлын хуультай ЭНД дарж танилцан уу.

Энэ хуулийн нэр Коронавируст халдвар /Сovid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай. Энгийнээр бол энэ хуулийн дагуу эрх баригчид хүссэн арга хэмжээгээ авах, томилгоогоо төрийн албаны хуульгүйгээр хийх, хөрөнгө оруулалт, зарцуулалт гээд онцгой хуультайгаар бүх асуудлаа шийднэ гэсэн үг.  Засгийн газрыг зардлаа хэтрүүлэхгүйгээр байх, цар тахлын хуулийг далимдуулан төрийн албанд хүн томилох, аж ахуйн нэгжүүд тендер зарлахгүйгээр гэрээгээр худалдан авалт хийх зэрэг асуудалд ямар нэг хяналтгүй байгаа хэмээн сөрөг хүчний зүгээс үзэж буй. Мөн энэ хууль батлагдсанаас хойш буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш төрийн албанд нийтдээ 1036 хүнийг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон гэдгийг албаныхан хэлж буй. Энэ мэтчилэн эрх баригчдад өөрсдөдөө давуу байдал олгосон цар тахлын хуулийг энэ удаад дахин зургаан сараар сунгах ямар шалтгаан байна вэ гэдэг олон хүний хардлага төрүүлж буй.

Харин энэ удаад хуулийг сунгах практик үндэслэлээ эрх баригчид ингэж тайлбарлажээ. Тодруулал, Монгол Улсад 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн  Сovid-19-ийн  PCR шинжилгээгээр 678.243 хүн оношлогдсон бөгөөд 709. 772 хүн эдгэрч, 2291 хүн эмнэлэгт, 4201 эрүүл мэндийн байгууллагын хяналтад гэрээр эмчлэгдэж байна. Улсын хэмжээнд нийт хүн амын дархлаажуулалт

  • I тунд 69.6 хувь
  • II тунд 66.4 хувь
  • III тунд 26.1 хувьтай байна.

Үүнтэй зэрэгцэн омикрон хувилбар дэлхийн олон улс оронд бүртгэгдэж, Монголд орж ирэх, тархах өндөр эрсдэлтэй байгааг дурджээ. Тиймээс тус хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулж хугацааг нь сунгах зайлшгүй шаардлага үүссэн гэжээ. Ингэхдээ хуулийн төслийг зургаан сараар сунгах, Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийг зохицуулалт хийх бүрэн эрх олгоно гэжээ. Харин өмнө нь буюу 2020 оны зургадугаар сарын 29-ний өдрийн нэмэлтэд орсон төсөвт тодотгол хийх заалтыг хасахаар тусгажээ.

Омикроныг эс тооцвол энэ хуулийг заавал дахин сунгах яг ямар үндэслэл байна вэ. Одоогоор дотоодод омикрон бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн яам, УОК, Засгийн газар мэдэгдэж буй. Нэгэнт зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг сэргээж, иргэд хэвийн амьдралдаа шилжихээр хичээж, төлөвлөж байгаа энэ үед Засгийн газарт энэ хуулиа сунгах ямар эрх ашиг байна вэ гэх хардлага төрж буй. Омикрон хувилбар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирлээ гэхэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж, хяналтаа сайжруулаад тусгаарлачихвал яагаад асуудал үүснэ гэж.

Өмнө нь "Энхсаран" сувилалд гаргасан алдаагаа давтахгүй байвал бид дотооддоо омикроныг алдахгүй байх боломж, алдахгүйн тулд цар тахалтай хоёр жил тэмцэж байна.  Эрдэмтдийн зөвлөл,  Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Сovid-19-тэй тэмцэж, стратеги төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа гэж итгэж байгаа, ард түмэн. Гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтыг өндөржүүлэх, хяналтаа тавих, шинжилгээ, оношлогоогоо сайтар хийж чадвал бид омикроныг дотооддоо алдахгүй байх боломж бий шүү дээ. Хил дээр хяналт тавьж буй албаныхандаа итгэхгүй байна уу. Эсвэл энэ хуулиар зохицуулах "өөр" зүйл байгаад байна уу.

Нэгэнт иргэд хэвийн амьдралдаа шилжих, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг эхнээс нь нээж эхэлсэн, цаашид ч вакцинжуулалтаас шалтгаалж зарим үйл ажиллагааг нээнэ гэдгээ мэдэгдсэн энэ үед Цар тахлын хуулийг сунгах яг ямар үндэслэл байна вэ? Цар тахлын хуулийг ийм ийм шалтгаанаар зайлшгүй сунгах шаардлагатай гэдгээ тайлбарлаж өгнө үү, эрх баригчдаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-12-27 59.153.112.211

Тэтгэвэр,цалин,хөлсөө нэмэхгүй юм бол сунгах нь зөв, өөрийн хөлс хүчээрээ амьдралаа залруулж байгаа жириН иргэдиН амьдрал ямар байгаа билээ дээ

Avatar

Зочин 2021-12-27 213.87.132.235

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Заагч 2021-12-27 59.153.85.86

Оюунаа тэнэг авгай минь сунгах шаардлагатай за балай мэдэгч авгай чинь юу гээд хуцаад байнаа.

Avatar

Зочин 2021-12-27 202.179.8.210

Сунгахыг дэмжиж байна.Эрдэнэт хүний амь нас үнэтэй.

Avatar

?! 2021-12-27 216.38.195.77

1jul xyrtel

Avatar

Зочин 2021-12-27 66.181.161.31

Сунгах хэрэггүй ээ

Avatar

zasagluulj 2021-12-27 216.38.195.77

usxyl

Avatar

yjestai?ardsygk 2021-12-27 216.38.195.77

esgi!

Avatar

Зочин 2021-12-27 43.228.130.38

Сэтгүүлч та зээлтэй иргэдээсээ асуугаад үзээрэй юу гэж хариулах бол? Сунгахыг бол дэмжиж байгаа.

Avatar

Зочин 2021-12-27 103.57.95.116

Энэ хуулиар МАН н эрхтэн даргатангууд л баяжсан МИАТ гэхэд маск хамгаалтын хувцас,хурдавчилсан test асар өндөр үнээр авсан шалгаж хариуцлага тооцооч

Avatar

Зочин 2021-12-27 64.119.17.116

БИТГИЙ ГУЦААРАА ТАРВАГА ЭЛБЭГДОРЖИЙН САЙТАА. ЭЛБЭГДОРЖ ШОРОНД СУУХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2021-12-27 66.181.191.172

Энэ хууль гарлаа гээд Монголд юу өөрчлөгдсөн юм бэ. Сарангэрэлтэнгүүд л хэдэн тэрбумтан болсон. Үхэр монголчуудыг харанхуй мунхагийг далимдуулж тархи угаалт явсан. Тархи угаалт сайн хийсэн хүмүүсээ гавьяа шагнал албан тушаал өгсөн.

Avatar

Зочин 2021-12-27 202.55.188.92

Цар тахлын хуулиа сунгаж л байгаам бол иргэдийн хенгелелтийг бугдийг сунгаачээ МАНгас луйварчин минээ. Та нар ямар еерсдийнхее карманаас гаргаж байгаа биш иргэд нь хуртэх ёстой Монголын баялагаас гаргаж байгаам байж, еерсдее болохоор Цар тахалын хуулиар далимдуулж тэрбум тэрбумаар нь хусаж байж баялаг хуртэх ёстой иргэдээс нь яагаад харамлаад байнаа энэ муу шулаач луйварчин авилгачин шахаачин а******н дээрэмчин МАНгас!!!

Avatar

Зочин 2021-12-27 192.82.68.131

Ямар тэнэг юм бичдэг юм бэ? Омикрон ороод ирвэл сүйд хийнэ ш дээ. Эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авахгүй бол үнэхээр хэцүү. Том орнууд арга ядаад хөл хорио тогтоож байна. Монголчуудын ухамсар ямар билээ!!! Омикрон ороод ирвэл ёстой гэрлийн хурдаар тарна! шүү!!!!

Avatar

Зочин 2021-12-27 202.179.25.206

Хууль бусаар өөрийн хүмүүсийг албанд шахах, тендер, шахаа хийх л шүү дээ. Дан дээлтэй сайд нар хүчгүй байна гэдэг ч гишүүд сайд болох гэсэн идэж уух шунал.

Avatar

Зочин 2021-12-27 202.55.191.194

уок гэдэг газрыг татан буулга

Avatar

омикрон эрсдлүүд 2021-12-27 202.126.90.156

1. вакцин шаалгуулаагүй хүмүүс, 2. вакцин шаалгаагүй хүмүүст орсон вирус мутацлах 3. мутац нь делта шиг хүчтэй халдвар үүсгэх

Avatar

Зочин 2021-12-27 192.82.72.7

Вакцин шахуулсангууд нь л омикрон тусаад байгаа шүү дээ.

Avatar

омикрон 2021-12-27 202.126.90.156

эрсдэлүүд

Avatar

омикрон 2021-12-27 202.126.90.156

энэ хувилбар нь вхв хүмүүст л

Avatar

Зочин 2021-12-27 203.91.115.51

ЭНЭ САЙТ ХЭРВЭЭ ХУУЛИЙГ СУНГААГҮЙ БОЛ СУНГААЧЭЭ АРХ БАРИГЧДАА ГЭЭЛ БАС ШААЖ ӨГНӨ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-12-27 203.98.76.103

Наад хуулийг чинь сунгахгүй бол гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлах байр ч олдохгүй, өчнөөн асуудал гарч байгаа гэдгийг хүмүүс ярьж байна лээ дээ. Юм аа гүйцэд судалж байж бичвэл дээр дээ.

Avatar

Эдийн засагч Батсуурь 2021-12-27 202.70.34.114

хамаг гол асуудал ганцхан хууль бус тамиолгоог хайцайлах, тендергүй Эрдэнэтэд шахаа хийх 2т лбна даа

Avatar

Баяр 2021-12-27 103.229.120.214

Төрийн албаны хууль бус томилгоо хирээс хэтэрлээ. Стандартын Б.Билгүүн гэгч авилгач нөхөр бүтэн 3 жил цар тахлаар далимдуулан сонгон шалгаруулалтаас бултаж авилгалыг гааруулж ажлаа бүр мөсөн унагасан байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж