Өмнөд Солонгосын алдартай "BTS" хамтлагийн гурван гишүүн covid-19 халдвараар оношлогдсон болохыг өнөөдөр /2021.12.26/ "Big Hit Music" агентлагаас нь мэдээлжээ. Хамтлагийн гишүүн "RM" болон Жин нар өнөөдөр оношлогдсон бол Сүга нь өнгөрсөн Баасан гаригт covid-19-ийн шинжилгээгээр эерэг гарсан аж. Тэд өнгөрсөн наймдугаар сард цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан болохыг төлөөлөгч нь мэдээлжээ.
Одоогоор "RM" -ийн биед ямар шинж тэмдэг илрээгүй бол Жин нь хөнгөн халуурч, гэртээ эмчлүүлж байгаа гэнэ. Харин Сүга нь ямар нэгэн шинж тэмдэггүй ч эрүүл мэндийн заавар зөвлөмжийн дагуу гэртээ өөрийгөө асарч байгаа аж.
"BTS" нь 2013 онд байгуулагдсан, долоон гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг юм.
"RM" нь энэ сарын эхээр АНУ-аас буцаж ирснийхээ дараа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан аж. Тусгаарлалтын хугацаагаа дуусгаад дахин шинжилгээ өгөхөд эерэг гарсан нь энэ. Жиний тухайд энэ сард хоёр ч удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байв. Гэхдээ өчигдөр өдрөөс ханиадтай төстэй шинж тэмдэг илэрч, "PCR" шинжилгээ өгөхөд эерэг гарчээ. Сүга нь АНУ-аас ирээд тусгаарлалтад байхдаа халдвараар оношлогдсон аж.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ