Албан байгууллагын шинэ жилийн баяр золгүй явдлаар төгсч байгааг цагдаагийн газраас сэрэмжлүүлэв. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газарт энэ сарын 20-26-ны хооронд хүн нас барсан 70 хэрэг бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар, осгож, хөлдөж нас барсан ес, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс зургаан хүн эндсэнийг тогтоосон байна.
Иймд, цагдаагийн байгууллагаас эрүүл мэндийн төлөө, нөхөрлөлийн төлөө, сайн сайхны төлөө, аз жаргал, амжилт, бүтээлийн төлөө гэж нэгнийгээ уруу татаж, архиар шахаж, уусангүй, намайг хүндэлсэнгүй гэж гомдож, тунирхаж, шөнө оройн цагаар нэгнийгээ хяналтгүй явуулж байгаа таны “….төлөө” гэх уриа золгүй явдлаар төгсч байгааг анхааруулав.
Мөн тээврийн цагдаагийн албанаас шинэ жил зохион байгуулж байгаа хувь хүн, албан байгууллагын удирдлагуудыг ажилчдаа нэгдсэн унаагаар хүргэж өгөх уриалгыг гаргасан. Тэгвэл Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр өнгөрсөн өдрүүдэд хүйтний эрч чангарч нийслэлд өдөртөө 20 градус, шөнөдөө 32-37 градус хүйтэрч байгааг сэрэмжлүүлсэн билээ.
Холбоотой мэдээ