Хоол үйлдвэрлэл, зочид буудлын салбарын орлого өсчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.26-нд нийтлэгдсэн

Хоол үйлдвэрлэл, зочид буудлын салбарын орлого өсчээ

Хоол үйлдвэрлэл, зочид буудлын салбарын орлого өсчээ

Үндэсний статистикийн хорооны энэ оны нийгэм эдийн засгийн статистик мэдээллээр захиалгат болон нийтийн хоолны салбарын орлого өсчээ. Тодруулбал, энэ оны есдүгээр сард нийтийн хоолны салбар  69.7 тэрбумын орлого төвлөрүүлжээ. Энэ нь аравдугаар сард 74 тэрбум болж өмнөх сараас 4.2 тэрбум буюу 6.1 хувиар өссөн дүнтэй байна.

Мөн захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 5.2 тэрбумаар нэмэгджээ.

Харин ресторан, баарны орлого 2-2.2,4 хувиар буурчээ. Үүнээс гадна орлого нь өссөн салбарын нэг бол зочид буудал. Тус салбарын орлого энэ оны эхний арван сард 160.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.7 тэрбумаар орлого нэмэгдсэн үзүүлэлт юм. Тодруулбал,

  • 3 ба түүнээс дээш одтой зочид буудлын орлого  6.7 тэрбум,
  • Зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын орлого 3.3 тэрбумаар тус тус нэмэгджээ.

Зочид буудлын салбарын орлого өсөхөд 3, түүнээс дээш одтой буудлын орлого 5.4 (36.6%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж