Хатан хаан зул сарын мэндчилгээндээ нөхрөө дурсав

Хуучирсан мэдээ: 2021.12.26-нд нийтлэгдсэн

Хатан хаан зул сарын мэндчилгээндээ нөхрөө дурсав

Хатан хаан зул сарын мэндчилгээндээ нөхрөө дурсав

Зул сарын баяр болгоноор Их Британийн хатан хаан II Элизабета мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хатан хааны мэндчилгээ өмнөхөөсөө арай өөр байв. Учир нь хатан хаан баярын мэндчилгээндээ 73 жил ханилсан нөхөр, хунтайж Филиппийг дурсан ярьсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.

Өдгөө 95 настай хатан хаан II Элизабета  хэлэхдээ, "Хэдийгээр зул сар олон хүний хувьд баяр хөөр, аз жаргалтай үе боловч хайртай хүнээ алдсан хүмүүст улам хүнд байх нь бий. Энэ жил би үүнийг үнэхээр сайн ойлгож байна" гэж Нэгдсэн улс даяар нэвтрүүлсэн телевиз мэндчилгээндээ хэлжээ.

Үүний зэрэгцээ цар тахлаас шалтгаалан хатан хаан энэ жил уламжлалт аяллаа цуцалж, Виндсор цайздаа хунтайж Чарльзын гэр бүлтэй хамт зул сарын баяраа өнгөрүүлэх аж.
Их Британийн гүн Филипп өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-нд 99 насандаа таалал төгсчээ. Хатан хаан Элизавета болон Эдинбургийн гүн Филипп нар 1947 онд 21 настайдаа гэрлэсэн.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж