Дулааны шугамд гэмтэл гарснаас түгжрэл үүсчээ | News.MN

Дулааны шугамд гэмтэл гарснаас түгжрэл үүсчээ

Дулааны шугамд гэмтэл гарснаас түгжрэл үүсчээ

Дулааны шугамд гэмтэл гарснаас түгжрэл үүсчээ

Дулааны шугамд гэмтэл гарч, автозамын зорчих хэсгийг түр хаажээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр Баянзүрх дүүргийн нутаг, Натур худалдааны төвөөс урагш Нарны замыг холбосон туслах замын дунд гэмтэл гарсан байна.

Иймд  засварын ажилтай холбогдуулан өнөөдөр өглөө 08:00 цагаас зорчих хэсгийг хаасан бөгөөд маргааш 08:00 цагт зам нээхээр төлөвлөжээ.

Одоогоор дулааны шугамд гэмтэл гарсантай холбогдуулан замын ачаалал ихэссэн тул цагдаагийн хоёр албан хаагч зохицуулалт хийж ажиллаж байгаа аж. Энэ тухай ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэлэхдээ “Натур худалдааны төвийн урагш Боролдой цэцэрлэгийн орчимд дулааны шугамд гэмтэл гарсныг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлсэн. Гэмтлийг маргааш 08:00 цагт засварлахаар төлөвлөж байгаа ч маш олон айл өрхийн дулаантай холбоотой асуудал яригдаж байгаа учраас өнөөдөр 23:00 гэхэд засварыг дуусгахаар ажиллаж байна.

Автозамын тухайд Натур худалдааны төв нь 4 метрийн өргөнтэй маш нарийн зам учраас маш их түгжирдэг ачаалал ихтэй. Гэмтэл гарсан хэсэгт автозамын тэмдэглэгээ тавьсан. Гэсэн ч иргэд  замын тэмдэглэгээг анзааралгүй засвартай хэсэг рүү орж түгжирч байна. Замын урд хойд хэсэгт цагдаагийн хоёр албан хаагч зохицуулалт хийхээр ажиллаж байна” гэлээ.

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан автозамын ачаалал 30 орчим хувиар буурсан. Гэхдээ шинэ жилийн баяртай холбогдуулан томоохон зах худалдааны төвүүд болон ресторан, лоунжийн ойролцоох машины урсгал ачаалал нэмэгджээ. Иймд жолооч нар аль болох замын хөдөлгөөний дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-12-26 150.129.143.162

тэр дундуур дахиад нэвт гардаг зам хиймээр юм, эсвэл миний дэлгүүрий хашаа нээх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-26 213.87.144.124

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Энд амьдрагч 2021-12-26 139.5.217.135

Ядарсан Утаанбаатарын маань ялзарчихсан дулааны шугамны үнэн төрх гарч бна даа…4м уртттай 2шт цул зэв болчихсон 130мм-ийн 2 труба гаргаад тавьчихаж. Шинэ трубагаар сольж гагнаж. Ядарсан ардууд нь гэртээ үстэй дээл нөмрөөд сууж байна. Ядахдаа энэ хавьд яасан олон байшин шаваад барьчихсан юм. Байшин болгон 9-16 давхар. Тэгээд дахиад хэдхэдэн өндөр байшин барих нүх ухсан, эсвэл каркас босгосон байгаа. Одоо 2 дахь хоног дээрээ явж байна. Өнөө орой дулаан халуун усаа өгөх байх хэмээн найдая. Эн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж