ЭМЯ: Сүүлийн хоногт Covid-19-өөр хүн нас бараагүй

Хуучирсан мэдээ: 2021.12.26-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Сүүлийн хоногт Covid-19-өөр хүн нас бараагүй

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 204 тохиолдол батлагджээ. Үүнээс дөрөв нь зөөвөрлөгдсөн болохыг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Тус яамны статистик мэдээллээр, өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй байна. Шинээр батлагдсан тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 122, орон нутагт 78 илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2367 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 381 нь хүүхэд бол 105 жирэмсэн эмэгтэй байна. Эмчлүүлэгчдийн  243 нь хүнд, 42 нь маш хүнд байгаа юм.   Мөн гэрийн ажиглалтад 4373 хүн байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж