Мьянмарт Баасан гаригт гарсан халдлагын дараа олон улсын хүүхдийг ивээх сангийн /Save the Children/хоёр ажилтан сураггүй болж, 30 гаруй хүний цогцос олджээ. Гэрчүүдийн мэдээлснээр зэвсэгтэй этгээдүүд хүмүүсийг автомашинаас нь хүчээр гаргаж, заримыг нь баривчлан, үлдсэнийг нь хөнөөгөөд цогцсыг нь шатаасан байна. Хохирогчдын дунд хүүхэд, эмэгтэйчүүд байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Хүүхдийг ивээх сангийн мэдээлснээр халдлагын улмаас 38 хүн амь үрэгдсэн аж. Сураггүй болсон хоёр ажилтны хувийн машиныг нь шатсан байхыг олсон байна.
Мьянмарын армийн мэдээлснээр халдлага гарсан бүсэд зэвсэглэсэн террористууд орогнодог гэнэ.
Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сард цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш нийтийг хамарсан жагсаал цуглаан тогтмол гарч байгаа ч армийн хүчээр дарсаар байна. Армийнхан ардчилсан сонгуулиар сонгогдсон удирдагч Ан Сан Су Чиг баривчлан, олон хэргээр ял тулган шүүж, түүний Ардчиллын төлөөх үндэсний лиг намын гишүүдийг ч баривчилан хорьсон.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ