Сүүлийн дөрвөн жилд зарим хэрэглээний барааны үнэ 57.5 хувиар нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Тухайлбал, 2017-2021 онд мах, жимс, талх, боорцогны үнэ 2-3 дахин нэмэгджээ. Мөн Нийслэлийн статистикийн газрын долоо хоног бүрийн ажиглалтаар мах, хүнсний ногооны үнэ сүүлийн үед өссөн дүнтэй байна. Тус газрын өнгөрсөн долоо хоногийн статистик мэдээллийг хүргэе.
МАХНЫ ҮНЭ ӨСЧЭЭ
Энэ сарын 23-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11266 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 332 төгрөгөөр өссөн дүн юм. Мөн хонины цул махны үнэ 720 төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн үхрийн ястай болон цул махны үнэ ч бас өмнөх долоо хоногтой харьцуулахад 200-507 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, үхрийн ястай махны үнэ кг нь 13669 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногоос 207 төгрөгөөр өссөн дүн. Мөн үхрийн цул мах 507 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны үнэ “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 12000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөгөөр худалдаалж байна.
"АТАР" ТАЛХНЫ ҮНЭ 1600 ТӨГРӨГ
Хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дунджаар кг нь 1300-1500 төгрөгийн үнэтэй байна. Нэгдүгээр зэргийн гурил кг нь 1300 бол дээд зэргийнх 1500-1800 төгрөгийн үнэтэй байгаа юм. Тэгвэл өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1600 төгрөгийн үнэтэй байна. “М-Март” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнээр буюу 1600 төгрөгөөр худалдаалж байна
ТӨМС, МОНГОЛ БАЙЦААНЫ ҮНЭ БУУРЧЭЭ
Зах худалдааны төвүүдэд ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад өсчээ. Тодруулбал, монгол лууван кг нь 3034 төгрөгийн үнэтэй байгаа нь 1.8 хувиар нэмэгдсэн дүн. Мөн хүрэн манжин кг нь 3719 төгрөг болж 2.7 хувиар өсчээ. Харин төмс кг нь 1152 төгрөг болж 2.6 хувь, монгол байцаа 3.14 хувиар тус тус буурчээ.
Их мэдэгч 2021-12-26 205.206.86.34
Үхрийн мах гэж дээ тэмээний махны зураг байна
Зочин 2021-12-26 213.87.144.124
!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-12-26 64.119.20.4
Saruul deer uhriin tsul 18500 tai bgaa sh dee.
зочин 2021-12-26 150.129.140.74
Үнэн зөв юм бичиж чадахгүй бол бичихгүй баймаар юм.
Зочин 2021-12-26 202.126.88.235
Би элбэгээ байна. Ард түмнийг байнга үймүүлж байх сонирхолтой. Яагаад гэвэл би жижиг биетэй. Хүмүүс ядуу байхад би таашаал авдаг
Зочин 2021-12-26 64.119.26.36
11 599 л байсан даа.
delhiin atsand bdg umhiichuul 2021-12-26 43.242.243.184
umhii guilgachin undesten
зочин 2021-12-26 66.181.183.153
Ц.ЭЛБЭГДОРЖЫН САЙТ ЯМАР САНАА АГУУЛЖ ДАНДАА МАХНЫ ҮНИЙГ БАЙН БАЙН ӨСӨЖ БАЙНА ГЭЖ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАВЬДАГ БАЙНАА , УРЖИГДАР МИНИЙ БИЕ ДЭНЖИЙН 1000-ЫН ЗАХААС ХАМГИЙН САЙН ҮХРИЙН ЦУЛЫГ НЬ Л КГ-ЫГ НЬ 12000-ААР АВСАН ШҮҮ ДЭЭ . ХЭД ХОНОГЫН ӨМНӨ БАС ТОРТНЫ ОЛДОЦ ХОВОР ХҮМҮҮС АЛАЛЦАЖ БАЙНА Л ГЭЖ ША А Г А А Д БАЙСАН ХЭН ХААНА ТОРТ ХАЙГААД АЛАЛЦААД БАЙНАА . НИЙГНМД БУХИМДАЛ ҮҮСГЭЖ АРД ТҮМНИЙГ ТОГТВОРГҮЙ БАЙЛГАХ ГЭСЭН НААД Х У Ж А А САНААГАА БОЛИО ЭЛБЭГДОРЖ ОО
иргэн 2021-12-26 66.181.183.249
Дэнжийн 1000 аа ад үзээд байсан биз дээ. Улаанбаатардаа хамгийн хямдхан бөөний нэртэй зах нь 12000 байгаа нь тэр юм биш үү. Дэнжийн мянгад 12000 байгаа бол бусад захад тэндээсээ аваад зардаг гэхээр ямар байхав. Ярьж байгаа юмныхаа учрыг ойлгочоод юм бичээ. Торт олдохгүй байна л ээ. Юм л бол нам улс төр гээд худлаа дорж дулам ярьж нэгэнлүүгээ түлхэж чулуу хөөлгөж элийрээд байх юм байхгүй.
цэгцбилэг 2021-12-26 124.158.70.175
хэдэн хувиар буурчээ гэхэд хэдэн төгрөг байсан хэдболсон нь тодорхойгүй байна. он сар өдөр тавигдахгүй өчигдөр тэдэн цагийн өмнө гэсэн хугацааг хүн яаж ойлгох вэ сэтгүүлчдийн чадвар гэж их л сул болждээ хүн ойлгох хэрэгтэй мэдээлэл өгч байгаач