10 тэрбум ам.долларын өртөгтэй дуранг сансарт хөөргөлөө. Жеймс Вэбб гэх уг дуранг ертөнцийг анх гэрэлтүүлсэн оддыг судлахаар хөөргөсөн байна. Дэлхийн хамгийн том дуранг Францын Гвиана дахь пуужин хөөргөх төвөөс Ариане гэх пуужингаар сансар руу хөөргөжээ. Пуужин хөөрснөөс хойш цаг 30 минутын дараа тойрог замд орч, Кени дэх газрын антенд дохио дамжуулж эхэлсэн байна.
Дуранг Жеймс Вэбб гэж нэрлэсэн нь өмнө нь саран дээр газардсан Аполло хөлгийг зохион бүтээгчдийн нэг аж. Ертөнцийн үүслийг судлах зорилгоор уг дуранг бүтээхээр сүүлийн 30 жилд олон мянган хүн ажиллажээ.
Холбоотой мэдээ