Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2021.12.26/ хуваарийн дагуу 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Вакцинжуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллах бөгөөд 169 суурин, 11 түр цэгт 182 багийн 830 эмч, ажилтан ажиллана. Мөн томоохон зах, худалдааны төвд вакцинд хамрагдах боломжтой.
Улсын хэмжээнд Covid-19 халдварын эсрэг 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй. Тухайлбал, хүн амынх нь дийлэнх оршин суудаг Улаанбаатарт өдөр бүр 6000 гаруй иргэнийг дархлаажуулахаар төлөвлөж, вакцинжуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллаж байна.
Энэ сарын 24-ны байдлаар нийслэлд 1,075,241 хүн вакцины бүрэн тунд хамрагджээ. Мөн гуравдугаар тунд 448,875 иргэнийг дархлаажуулаад байна. Харин 12-оос доош насны хүүхдийг дархлаажуулах эсэхийг одоогоор судалж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийн хэлснээр олон улсын судалгаа, туршлагад үндэслэн 12-ос доош насны хүүхдийг дархлаажуулах эсэхийг шийдвэрлэнэ. Иймд вакцинд хамруулахаар яарч шийдвэр гаргахгүй гэдгийг тодотгож байв.
Холбоотой мэдээ