Нэгдүгээр сард 3-5 градусаар хүйтэрнэ | News.MN

Нэгдүгээр сард 3-5 градусаар хүйтэрнэ

Нэгдүгээр сард 3-5 градусаар хүйтэрнэ

Нэгдүгээр сард 3-5 градусаар хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас  хүйтний эрч суларч нийслэлд өдөртөө 13-15 градус хүйтрэхийг мэдээлэв. Мөн шөнөдөө 27-29 градус хүйтрэх төлөвтэй байна. Ихэнх нутгаар энэ сарын 27-31 хүртэл өдөртөө 20 градус хүртэл хүйтэрч зарим газраар цас орж явган шуурга шуурах төлөвтэй байна. Тодруулбал, энэ сарын 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 29-нд  төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Мөн Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус хүрч хүйтэрнэ. Мөн  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз зэрэг голын сав газраар шөнөдөө 31 градус, өдөртөө 15-20 градус  хүйтрэх нь. Харин бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус  хүрэх төлөвтэй байна.

Цаг агаарын нэгдүгээр сарын урьдчилсан төлөвөөр ерөнхийдөө олон жилийн дунджаас дулаан байхыг мэдээлж буй. Цаг уур орчны шинжилгээний газраас  нэгдүгээр сарын урьдчилсан мэдээллийг гаргасан байна. Тодруулбал, Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх  нь.

Баруун аймгуудын нутгаар: энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж орчим буюу 14-32 градус хүртэл хүйтэрнэ. Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор ахиу цас орно. Сарын эхний арав хоногийн дунд үеэр агаарын температур 3-5 градусаар хүйтэрнэ. Мөн сарын дун үеэс буюу хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан болон шороон шуургатай.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР.  энэ сард  олон жилийн дунджаас дулаан байх бөгөөд цас маш бага орно. Гэхдээ сарын эхний арав болон дунд, сүүлчээр 3-5 градусаар хүйтэрч, зарим газраар цас  орно. Салхи 5-10 м/секунд хүрнэ.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: энэ сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хэнтийн ихэнх нутгаар  маш бага цас орно. Сарын эхний арав болонд дундуур, сүүлчээр 3-4 градусаар хүйтэрнэ. Нэгдүгээр сарын арав хоногийн дунд үеэр болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно. Мөн нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: энэ сард агаарын дундаж температур олон жилийн дундаж орчим байна. Сарын дундуур болон сүүлчээр 3-4 градусаар хүйтэрч зарим газраар цас орно. Нутгийн өмнөд хэсгээр салхи 12–14 м/секунд  хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-12-26 202.21.100.210

Дээлгэрцэцэгээс болж бөөн хэрүүл болж байна. Ямар хүнийг хэн хэзээ ажилд авсан. Аль намын харъяалалтай гээд л бөөн юм болж байна.

Avatar

Зочин 2021-12-26 213.87.144.124

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Zochin 2021-12-26 150.129.143.43

Mal garchigtai yum be odoogiin setguulchid gj de chaavaas daa…

Avatar

Зочин 2021-12-26 202.179.25.116

Цаг агаарын мэдээг яасан ойлгомжгүй бичдэг юм?

Avatar

Зочин 2021-12-26 64.119.19.76

Ойлгосонгүй ээ. Хэл найруулгаа засаач! Ес эхлээд эхний 7 хоногтоо үргэлжилж байна. Олон жилийн дунджаас 3-5 хэмээр доош буюу өдөртөө -16 шөнөдөө -26 гэдэг ч юм уу базаад товч хэлээч!

Avatar

РАВДАН 2021-12-26 66.181.161.107

ДЭЭР ҮЕД ЦАГ УУРЫН АЛБА ЖИН ХЭМЖҮҮРИЙН АЛБА 2 НЭГ БАЙРАНД БАЙРЛАДАГ БАЙЖ Л ДЭЭ! ГАДНАХ ХАЯГИЙГ НЬ УНШЧИХААД НЭГ ШООЧ ХҮН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ 2 ХАМТ БАЙРЛАЧИХАЖ ГЭЖ ХЭЛСЭН ЮМ ГЭНЭ ЛЭЭ! ЭНЭ МЭДЭЭ НЭГ ТИЙМ Л ЮМ САНАГДУУЛАВ.

Avatar

Зочин 2021-12-26 66.181.190.193

news.mn сайтын хэл огт сайжрахгүй, гарчигаа хүртэл оновчгүй өгөх хэвээр үргэлжилсээр л байна. Уншигчдаа огт хүндлэхгүй юм даа.

Avatar

Зочин 2021-12-26 202.126.88.186

Zia olon jilin dundjaas 3-5 gradus dulaan gej oilgoh umu. Shud l oilgomjtoi bichilde s**

Avatar

иргэн 2021-12-26 64.119.24.212

Дэлгэрцэцэг гэж энэ хүүхэд монгол хэл сайн сур. Дараа нь хүнд ойлгомжтой бичиж сур. Арай дэндүү муу сурлагатай хүүхэд байж шүү. Одоо хичээгээрэй. Оройтлоо шүү.

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

Одоо санаагаа гүйцээе. Хэрвээ энд жишиг ойлголтоор мэдээгээ сийрүүлье гэвэл ямархуу байж болох вэ? Энэ мэдээний хувьд 2-3 багц мэдээллийг хүргэх гэсэн байг. Эхнийх нь өдөр тутмын мэдээ. Хэн хүнгүй өчигдөр, тэрчлэн уржигдар шөнө нэлээд хүйтэн хоносныг мэдэцгээж байгаа. Тэгээд өнөөдрөөс жавар бага зэрэг суларч байгаа юм шиг байна. Тэгвэл яаж мэдээлэх вэ? Нэгэнтээ агаарын температур үлэмж доошилсоныг бүгд мэдэж байгаа юм чинь өнөө болон маргаашдаа агаарын температур 3-5 градусаар дээшлэх юм байна г

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

эж ойлгоё. Тэгвэл энэ талаар "өнөөдөр агаарын температур 3-5 градусаар дээшлэх буюу жавар эсвэл хүйтний эрч бага зэрэг сулрах нь ээ. " Монгол ойлголтоор бол жаврын үзүүр түр хугацаагаар бага зэрэг сулрахыг "гүлгэрэх" гэдэг. Урт хугацаагаар сулрах буюу урь орохыг "жавар харих" гэдэг. Яагаад ингэж хэлж байна гэхээр орчин цагт олон улсын цаг уурын мэдээгээр мэдээг хүмүүст илүү ойлгомжтой хүргэхийг чухалчилж үг найруулгадаа анхаардаг болсон. "Өчигдрийнхөөс илүү хүйтрэх, дулаарах" гэхээс гадна "төдөн

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

градус шиг биед мэдрэгдэнэ" гэх мэтээр илүү дэлгэрэнгүй тайлбарлаж байна. Гэхдээ л агаарын температур төдөн градус, төдөн градусаар дээшлэнэ эсвэл доошлоно гэдэг нь үндсэн мэдээндээ орж явдаг. Үүнд дээр нэмээд хүйтэрнэ, дулаарна, гүлгэрнэ, жаварлана, биед мэдэгдэнэ гэх мэт, мөн үү? 2-рт 7 хоногийн мэдээ байж болно. Тэгвэл 7 хоногийн эхээр төдөн градус байсан бол дундуур болон эцсээр төдөн градусаар дээшлэх буюу доошилно. Энэ нь хөрвүүлж ойлговол бага зэрэг хүйтрэнэ, эсвэл гүлгэрнэ гэх мэт. Идэр

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

Есийн жавар тачигнаж байхад дулаарах гэх ойлголт байж болохгүй шүү дээ. Тиймээс л гүлгэрнэ буюу арай сулрах тухай яриад байгаа юм. 7 хоногийн дундуур бага зэрэг чангарсанаа эргээд суларч болно. Харин тэр үед агаарын температур хасах төд буюу эхэнтэй харьцуулбал 3 градусаар доошилсон байх болно гэх мэт. 3-дахь нь ирэх сарын прогноз. Үүнийг яалт ч үгүй ожд-тай харьцуулахаас өөр аргагүй. Температур ожд-с төдөн градусаар дээшилнэ эсвэл доошилно бүр эсвэл ожд-н орчим тогтвортой байна. Энэ нь хүйтэрнэ

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

, эсвэл гүлгэрэх бүр эсвэл тогтознохыг зааж байна гэх мэтээр дэлгэрүүлнэ. Мэдээж хаварших учраас жаврын үзүүр харьж л таарна шүү дээ. Үндсэн найруулга бол агаарын температурын тодорхой заалт улмаар дээшилсэн доошилсон мэдээ, тэгээд түүнийг хүнд ойлгомжтой байхаар нэмсэн тайлбар. Ердөө ийм л загвартай. Гэхдээ аль болох шинжлэх ухааны олон улсын томъёолол болон монгол найруулгыг зөв эвлүүлсэн байх. Бас нэг зүйлийг сануулахад 7 хоног гэхийг Гараг гээд явчихвал хэмнэлттэй.Гарагийн эхээр, дундуур гм.

0 0
Avatar

Зочин 2021-12-26 68.160.242.11

3-5 hem huitrene geheer ih l dulaahan baihnee, tiim yy? er oilgosongyi…

Avatar

ЗОЧИН 2021-12-26 192.82.73.202

галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж ийм юм байдаг юм болов уу

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

Энд бол яг юу хэлэх гэсэийг ойлгоход ч бэрх болтлоо орооцолдсон байна. Нэг уншихад 1-р сард ожд-с илүү хүйтэн болох гээд байгаа юм шиг. Нөгөө гэвэл одоо байгаа температурын хэм нь ирэх 1-р сард жаахан дээшлэх гээд байгаа юм шиг. Энэ бүх орооцолдооны учир нь манай төрийн байгууллага, шинжлэх ухааны инстүүц, засгийн газрын агентлаг болох Цуошг нь үндсэн судлагдахууныхаа талаар системтэй ойлголт баримжаагүй байгаад л оршиж байна. Ийм эмгэнэлтэй. Тэдний толгойгоороо бодоод, боловсруулаад бий болгочи

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

хсон сүрхий мэдлэг мэдээлэл гэж байхгүй шүү дээ. Цаг уурын мэдээ гэдэг чинь олон улсын хиймэл дагуулаас авсан мэдээг мөн нийтээр хэрэглэг гээд зохиосон зориулалтын програмын тусламжтай хөрвүүлэн зураг болгож гаргасан мэдээллээс өөрийн орон нутагт хамаарахыг нь монгол хэл ойлгоц руу интерпретаци хийн олонд мэдээлж буй л үйл явц шүү дээ. Өөр энд гайхмаар, шинэ юм юу ч үгүй. Интерпретаци хийх гэж буй хүн шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, 4 аргын тоо сурсан чухамдаа бол дунд, болвол дээд боловсролтой

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

байхад л болно. Би дипломтой гээгүй шүү. За ингээд даралтын орны байршил, агаарын урсгалын мэдээлэл, ожд гэх мэт хэдхэн параметрүүдийг ажиглалт туршлагад үндэслэн хэрэглэж сурсанаар та цаг уурч болчихно. Одоо хамгийн гол зүйл. Нөгөө асуудал болоод байгаа хөрсөн дээр цочир хүйтрэх, солигдмол үүл, хамгийн дээд талын хүйтний хэм гэх мэт орос модон орчуулгын бурангуй муйхар нэр томъёонуудаар хөөрхий иргэдийг гамгүй бөмбөгдөх үндсэн ажил эхэлнэ. Энэ дээр л цаг уурч хүн жаахан ч гэсэн хүний үнэртэй, б

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

усдыг болон өөрийгөө тэрчлэн шинжлэх ухааны мэдлэг, хүн төрөлхтний соёлын ололт, мэдлэгийн системийг хүндэтгэх үзэлтэй байх ёстой юм. Ингэхийн тулд л хамгийн их хүйтэн нь чухам доошлох ёстой юу аль эсвэл дээр нь байж байх ёстой юу, 5 градусаар хүйтэрсэн нь дээр үү эсвэл доошилсон нь дээр үү, солигдмол үүлтэй байхуу нүүж сарнихуу гэдгийг шийдэх хэрэгтэй болж байгаа юм. Социализмын үед бол хамгийн худалч хүнийг цаг уурч гэдэг байж. Онигоо төдий биш шүү. Радиогоор цэлмэг байна гээд л зарлаж байхад

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

цонхны цаана бороо шивэрч байхыг хараад "ядаж цонхоороо харж байгаад зарлачихаж болдоггүй юм байхдаа" хэмээн уурсаж шүхрээ шүүрч авах явдал бишгүй байж. Тэр үед бол яахав технологи хоцрогдолтой. Цаг уурын төв Баян-Өлгий, Ховд, Тосонцэнгэл, Төв гэх мэтээр станцуудаас телефоноор авсан мэдээгээ нэгэтгэн дүгнэж урьдчилсан мэдээ гаргадаг байсан байх. Харин өнөөдөр бол өөр. Зөвхөн хэл найруулгын асуудал болтлоо хялбаршигдсан.

0 0
Avatar

Зочин 2021-12-26 64.119.27.66

Хөөх та чинь цаг уур ч хүн байх нь…Тэгээд та яагаад мэргэжилтэн нөхөдөө шүүмжлээд олон түмэнд мууг нь гайхаад зарлаад байгаа юм бэ. Хүний мууд дуртай хогийн шаар,хүний адаг, ёстой шалны алчуур байна даа.Муу золиг…

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

Бүү цухалд. Би дор хаяад 20 төрлийн мэргэжилтэй. Ийм хэмжээнд боловсорсон байтлаа иймэрхүү мэдээлэл хүлээж авна гэдэг ямархуу доромжлол шиг байдгийг та өөрөө мэдэртлээ боловсроорой. Тийм ерөөл тавья.

Avatar

Зочин 2021-12-26 66.181.185.46

3-5 хэм хүйтэн байх юм уу яах юм бэ эсвэл больчих уу ккк ямар ч утга алга даа!

Avatar

Зочин 2021-12-26 202.9.41.16

Хэзээнээс юунаас 3-5 градусаар хүйтрэх юм бол ойлгосонгүй. Сүүлийн үед залуучууд монгол хэлээрээ ярьж бичих гэж холиодог болжээ.

Avatar

зочин 2021-12-26 103.212.118.143

3-5 градусаар хүйтэрнэ, юу ч гэсэн үг юм

Avatar

mongol 2021-12-26 202.126.89.36

mongoloorl bichsen bainadag yu n bolohgui baina

Avatar

Зочин 2021-12-26 66.181.185.46

Таны монгол хэл үү

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

Яая. Энэ манай улсын байгууллагын мэдээ, түүнийг нь найруулан тавьж буй сайтын нийтлэлчид. Хүйтрэх гэдэг ойлголт шинжлэх ухаанд ерөөсөө байхгүй. Температурын хэм унах, өгсөх л гэж бий. Шинжлэх ухаанд байхгүй нэр томъёог улсын байгууллага нь сурталдаад байхаар хүүхдүүд маань муу сурахгүй яах юм бэ? Буруу ярьж зөв ойлгодог үндэстний эмгэнэлээсээ яаж салах вэ, хэдүүлээ?

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

Монголчууд язгуураасаа хүйтрэх гэж ярьдаггүй байсан. Энэ нь асуудал, дурлал гэдэг шиг орос орчуулгын л үг байх. Монголчууд хөрөх, жихүү, жиндүүлэх, жаварлах гэх мэтээр улирал тус бүрээр нь ялгаж хэлдэг байсан. Өвлийн хүйтэн гэхгүй. Есийн жавар гэнэ. Улаан оросын модон орчуулгын хэлэр бид ерөнхий танин мэдэхүйн системдээ хүртэл сүйтгэл учруулж байна. Хүйтэрч болно. Гэхдээ агаарын температур төдөн хэмээр унана гэвэл илүү тохирно. Эсрэгээрээ агаарын хэм дээшлэх гэх мэт.

Avatar

Зочин 2021-12-26 202.9.41.16

Та зөв л хэлж. Гэхтээ агаарын температур төдөн хэмээр унана гэх ойлгомжгүй байна. Хэм гэхгүй градус гэх нь зүй. Унах гэж юуг хэлэх вэ бас л бодох асуудал. Баярлалаа

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

Авч хэлэлцэж буйд баярлалаа. Би энэ талаар байнга санаа өгч улигладаг юм. Өнгөрсөн 2-хон жилийн дотор гэхэд мэдээний сайтуудаар хэмгийн дээд тал нь тэдэн градус хүйтэрсэн, төдөн градус давж хүйтэрнэ гэх мэтээр улаан цайм буруу мэдээлдэг байсан юм. Одоо харин гайгүй болоод байна. Шинжлэх ухааны найруулга, олон улсын тогтсон жишгээр хүйтрэхийг 0-с доош градусаар, халахыг дээш градусаар тэмдэглэж, ярьж, бичиж, ойлголцдог. Тэрэхээр хамгийн хүйтэн нь доошлох, унах нь тодорхой биз дээ? Давна гэхгүй.

Avatar

Зочин 2021-12-26 203.91.115.53

Тэгэхээр хамгийн доод тал нь -30 градус. Эсвэл -30 градусаас доошилж хүйтрэх нь гэх зэргээр ярих ёстой. Яармаг, Сонгины орчмоор агаарын температур -37 градус буюу түүнээс доошлох нигуртай гэдэг чинь улам их жаварлахыг л хэлж байна. Зун бол 37 градус давж хална. Энд чинь тун их асуудал оршиж байна. Зүгээр нэг халах хүйтрэх төдий асуудал биш. Танин мэдэхүйн логикийн асар том суурь ойлголт явж байгаа юм. Монгол улсын боловсролын системийн түвшинг цаг уурын мэдээний найруулгаар нь дүгнэж болно.

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж