Явган зорчигчдыг тод өнгийн хувцас өмсөхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2021.12.26-нд нийтлэгдсэн

Явган зорчигчдыг тод өнгийн хувцас өмсөхийг анхааруулав

Явган зорчигчдыг тод өнгийн хувцас өмсөхийг анхааруулав

Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 20-23-ны хооронд зам тээврийн ослын 1142 дуудлага бүртгэгджээ. Тус газрын мэдээлснээр орон нутагт авто ослын улмаас найман хүн гэмтэж, таван хүн амь насаа алдсан байна. Тодруулбал, автомашин онхолдсон таван осол гарч  гурван хүн амь насаа алджээ. Мөн үл хөдлөх зүйл мөргөж хоёр хүний амь хохирчээ.  Харин нийслэлд  12 осол бүртгэгдэж, 12 хүн бэртсэн байна.

Иймд жолооч нар орон нутагт зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, цаг агаарын нөхцөлд хурдаа тааруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Мөн явган зорчигчид автомашин гүйцэт зогссоны дараа гарцаар гарах болон шөнийн цагаар тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг зөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж