Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Цаг уур, орчны шинжилгээний газар
Холбоотой мэдээ