Найман зууныг дамжсан тансаг амттан | News.MN

Найман зууныг дамжсан тансаг амттан

Найман зууныг дамжсан тансаг амттан


Бялуу гэх нандин амтлаг бүтээгдэхүүн нь Эртний Грек, Ром гүрний үед үүссэн гэж үздэг. Гэхдээ барууны орны ихэс дээдсийн баярын ширээнд залардаг байсан уг амттан 8 зууны өмнө Монголын эзэнт гүрний их будаалганы төгсгөлд гардаг байсныг та мэдэх үү? 13-р зууны үед их Юан гүрний эзэн хаан Хубилай ихбайлдан дагуулалт хийж, улс, хот, тосгоныг эзэлснийдараа өргөн будаалга хийж, төгсгөлд нь бялуу гэх уг амттаныг тавьдаг байсан гэдэг. Цөцгийн тос, зөгийнбал, өндөг, янз бүрийн жимс зэрэг их тэжээлтэй амттайзүйлүүдээр хольц дүйлт хийдэг учраас хүн их идэжчаддаггүй, багахан идээд бялуурчихдаг, олуулаа хувааж иддэг байсан учраас ХОТОЛ БЯЛУУ хэмээдэг байсан гэж Билгүүн номч Б. Ринчен гуай 1969 ондхүнсний мэргэжилтнүүдтэй уулзаж, ярилцахдаа хэлсэн түүхтэй.

Харин 13-р зуунаас эхлэлтэй уг хоолны соёлыг “Талх чихэр” ХК  1984 оноос тасралтгүй үргэлжлүүлж, 37 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Салбартаа анх удаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, Хүнсний аюулгүй байдлын ISO22000:2018 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан тэд талх, гурилан бүтээгдэхүүний салбарт техник, технологийн шинэчлэлийг тогтмол хийж, шинэ хэрэглээний соёлыг олон нийтэд нэвтрүүлж чадсан арвин туршлагатай. Энэ туршлагадаа тулгуурлан тэд “Хотол” бялууны үйлдвэрийнхээ үйл ажиллагааг улам өргөжүүлж, шинэ өнгө төрх, орчин үеийн хэрэглээний соёлд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ утгаараа өнөөдөр “Зуун дамжсан амттан” Хотол брэндийг танилцуулах хүлээн авалтыг амжилттай зохион байгууллаа.

Хүлээн авалтын сонирхолтой мөчөөс…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж