"Хонконгийн цаашдын хөгжил улам бүр сайжирна гэдэгт итгэлтэй байна"

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

"Хонконгийн цаашдын хөгжил улам бүр сайжирна гэдэгт итгэлтэй байна"

"Хонконгийн цаашдын хөгжил улам бүр сайжирна гэдэгт итгэлтэй байна"

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Хятадын ардчилал” цагаан ном болон Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн VII сонгуулийн талаар Монголын хэвлэл мэдээлэлд ярилцлага өглөө.


-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас арванхоёрдугаар сарын 4-ний өдөр “Хятадын ардчилал” цагаан ном гаргасан. Хятад улс ардчиллыг хэрхэн тодорхойлсон бэ?

-Ардчилал бол хүн төрөлхтний нийтлэг үнэ цэн, ХКН болон Хятадын ард түмний хувиршгүй баримтлах зарчим юм. 100 жилийн хугацаанд, ХКН ард түмний ардчиллын тугийг өндөрт өргөж, ард түмнээ удирдан хэдэн мянган жилийн феодалын түүхт, орчин үеийн хагас колони, хагас феодалын нийгэмтэй байсан улсынхаа эзэн нь болж, Хятадын ард түмэн улс орон, нийгэм, өөрсдийн хувь заяаныхаа жинхэнэ эзэн нь болсон. Ардчилал өөрийн гэсэн түүх, бодит байдал, хөгжилтэй байдаг. Улс орнуудын  ардчилал тухайн улсын түүх, соёл уламжлал дээр үндэслэн, тухайн улсын ард түмний практик эрэл хайгуул, оюуны бүтээлээр өсч хөгждөг. Ардчилалд өөр өөр зам, өөр өөр хэлбэр бий. Ардчилал бол засал чимэглэл хийхэд ашигладаг гоёл чимэглэлийн зүйл биш. Харин ард түмний шийдвэрлэх шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд үүнийг ашиглах хэрэгтэй. Хятадын ардчилал бол ард түмний ардчилал, ард түмэн улс орондоо эзэн байх нь Хятадын ардчиллын мөн чанар хийгээд гол цөм нь юм. Авлига бол ард түмний ардчиллын том дайсан, ядуурлаас ангижруулах нь ард түмний ардчиллын хэмжүүр юм. Монголын тал Хятадын талын авлигатай тэмцэх, ядуурлаас ангижруулах талын туршлагаас суралцахыг хүсч буйгаа олон удаа илэрхийлсэн. Хятад улс авлигын эсрэг тэмцэлд “олон зуун хүнийг гомдоож болох ч 1.4 тэрбум хүний итгэлийг хөсөрдүүлэхгүй” хэмээх тодорхой хандлагаар авлигын эсрэг тэмцлийг тууштай урагшлуулж, хүчтэй цочрол бий болгосноор авлигын эсрэг тэмцэл үнэмлэхүй амжилтад хүрч, түүнийгээ бататгасан. Энэ бол Хятад улсын ардчиллаа хамгаалах тууштай сэтгэлийн илрэл юм. Ядуурлаас ангижруулах тал дээр, ХКН ядуурлаас ангижруулах ажлыг улс орныг удирдах ажил хэргийн чухал байранд тавьж, ядуурлаас ангижруулах ажлыг чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтын хамгийн доод үүрэг болгож, өргөн далайцтай тэмцлийг өрнүүлсэн. Эцэст нь, энэ онд тохиосон ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн чухал үед ядуурлаас ангижруулах ажил бүх талаар амжилтад хүрч, 98 сая хөдөө орон нутгийн ядуу иргэн ядуурлаас бүрэн ангижирч, үнэмлэхүй ядуурлыг арилгах хүнд үүргийг биелүүлж, бодит үйлдлээр ард түмний ардчиллыг хамгаалсан. Сүүлийн жилүүдэд, Хятадын ард түмний засгийн газартаа сэтгэл хангалуун байгаа байдал жил бүр 90 хувиас дээш байсаар байна. Энэ бол Хятадын ардчиллын хүчтэй оршин тогтнох чадварын хамгийн бодит тусгал юм. Хятадын ардчиллын зам дардан бөгөөд сайн байсан. Хятадын ард түмэн цаашид ч мөн энэ замаар тууштай явах болно.

-Хятадын ардчилал олон улсын харилцаанд хэрхэн илэрч байна вэ?

-Нэг улсад бол ардчилал нь ард түмэн улсдаа эзэн нь гэдгийг илтгэж байдаг. Харин улс хооронд бол олон улсын харилцааны ардчиллыг илэрхийлдэг. Аливаа нэг улсын нэр төр хүндэтгэгдэх ёстой, бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашигт нь халдаж болохгүй. Өөрийн хэмжүүрээр бусад улс орныг шүүж, тэр ч байтугай өнгөт хувьсгал, цэргийн хүчээр бусад улс оронд өөрийн улсын улс төрийн тогтолцоо, ардчилсан хэлбэрийг шууд хуулбарлахыг тулгах нь ардчиллын эсрэг үйлдэл юм. Ардчилал бол улс орны ард түмний эрх ашиг болохоос биш хэдэн цөөн улсын патент биш. Аливаа нэг улсын ардчилсан улс болох эсэхийг тухайн улсын ард түмэн, олон улсын нийгэмлэгтэй хамтран шийддэг болохоос биш гаднын хэдэн хүмүүс заан хэлэх эсвэл өөрийнхөөрөө зүтгэсэн хэдэн улс орон шийдэхгүй. Ардчиллыг хэрэгжүүлэх олон арга бий, бүгд адил замаар хэрэгжүүлэх боломжгүй. Ганцхан хэмжүүрээр дэлхийн олон янзын улс төрийн тогтолцоог хэмжих, нэгэн хэвийн үзэл бодлоор хүн төрөлхтний олон төрлийн улс төрийн соёл иргэншлийг шинжих нь ардчилал биш юм. Хятад бол ардчиллын үнэнч эрэлхийлэгч, ардчиллын идэвхтэй хөгжүүлэгч хийгээд үлгэр жишээ хэрэгжүүлэгч билээ. Өөрийн улсад ард түмний ардчиллыг идэвхтэй хөгжүүлээд зогсохгүй олон улсад олон улсын харилцааны ардчиллыг их хүчээр урагшлуулдаг. 100 жилийн хамгийн том дэлхийн өөрчлөлттэй тулгарахад, Хятад улс энх тайван, хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагаа, хамтын ялалтын тугийг өндөрт өргөж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдэл байгуулах үзэл санааг дэвшүүлж, харилцан хүндэтгэсэн, шударга, харилцан ашигтай хамтын ажиллагаатай шинэ хэлбэрийн олон улсын харилцааг урагшлуулсаар ирсэн. Хятад улс дэлхийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологи зэрэг салбарын өрсөлдөөнд нөгөө талаа өрсөлдөгчөө гэж харалгүй, түншээ хэмээн үзэж, хүйтэн дайн, эсэргүүцэл, захирах, эрхшээх гэсэн зүйлсийг хийлгүй, харин солилцоо, хамтын ажиллагаа, хамтын ашигтай байдлыг ахиулж байна. Хятад улс олон улсын түншлэлийн харилцааг идэвхтэй хөгжүүлж, бүх талаар тогтвортой, тэнцвэртэй хөгжилтэй их гүрний харилцааны хүрээг байгуулж, элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл санаа болон найрсаг хөршийн түншлэлийг гол болгосон хөрш орнуудын гадаад харилцааны чиглэлийн дагуу хөрш орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж, шударга ёс, эрх ашгийн зөв үзэл хийгээд үнэн бодит элэгсэг дотно, үнэнч шударга үзэл санааг баримтлан хөгжиж буй орнуудтай эв нэгтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Хятад улс “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хамтран хэрэгжүүлэх ажлыг урагшлуулж, бусад улс орнуудтай солилцоо, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хөгжлийн боломжоо хуваалцаж ирснээр “Нэг бүс, нэг зам” санаачилга нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын нийтийн бүтээгдэхүүн болсон.

Өнөөгийн олон улсад ардчилал, тэгш байдал, шударга ёс биеллээ хараахан олоогүй байна. Сорилтоор дүүрэн ертөнцөд улс орнууд ардчиллын үзэл санааг их хүчээр дэлгэрүүлж, жижиг том, хүчтэй, сул дорой, баян ядуу гэж ялгалгүй олон улсын харилцаанд эрх тэгш оролцох хэрэгтэй. Их гүрэн бол их гүрэн шиг байх хэрэгтэй, хүн төрөлхтний ирээдүйг чухалчлан, дэлхий нийтийн энх тайван, хөгжлийн төлөө илүү их хариуцлага үүрэх нь зүйтэй. Харин хүч чадалдаа эрэмшин биеэ тоож, эзэрхэх үйлдэл гаргах ёсгүй. Дэлхий дахины хувь тавилан улс орнуудын ард түмний атганд бий, олон улсын зарчмыг улс орнууд хамтран гаргадаг, олон улсын үйл хэргийг улс орнууд хамтран шийдвэрлэдэг, хөгжлийн үр шимийг мөн улс орнууд хамтдаа хүртдэг байх ёстой. Хүн төрөлхтний ардчилалд тулгарч буй жинхэнэ саад нь ардчиллын хэлбэрийн ялгаатай байдал биш юм. Харин бусад улс оронд ардчиллыг олж өгөх гэсэн бардамнал, ташаа бодол, дайсагнасан үзэл, өөрийн улсын ардчиллын хэлбэрийг бусдад хүчээр тулгасан “биеэ тоох” явдал бол ардчилалд тулгарч буй саад юм. Соёл иргэншил бүр өөр өөрийн онцлогтой байдаг учраас хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншил мөн олон янз байдаг. Улс орнууд эрх тэгш, ялгаварлан үзэхгүй зарчмыг баримталж, бие биенийхээ ардчиллын хэлбэрийг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улс орныхоо хүсэл эрмэлзлийн төлөө хичээн ажиллаж, харилцаа, туршлага солилцоогоо нэмэгдүүлж, өөр өөрсдийнхөөрөө хөгжин, хөгжлөө харилцан хуваалцаж, хүн төрөлхтний соёл иргэншлийн цаашдын хөгжлийг урагшлуулах хэрэгтэй.

-БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн VII сонгууль арванхоёрдугаар сарын 19-нд боллоо. Энэ удаагийн сонгуулийн онцлог юу байв?

-БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн VII сонгууль 12 сарын 19-ний өдөр хуулийн дагуу амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуулиар Хонконгийн Засаг захиргааны онцгой бүс сонгуулийн тогтолцоог бүх талаар нь амжилттай хэрэгжүүлж, олон нийтийн төлөөлөл, улс төрийн хүртээмжтэй байдал, тэнцвэртэй оролцоо болон шударга өрсөлдөөнийг бүрэн дүүрэн харууллаа. Мөн, Хонконгийн бодит байдалд тохирсон ардчиллыг хөгжүүлэхэд Хонконгийн сайн засаглалын шинэ хэлбэрийг бий болгож, “нэг улс, хоёр систем”-ийн тогтвортой хэрэгжилтэд чухал ач холбогдолтой сонгууль боллоо. Энэ удаагийн сонгууль өнгөрсөн үеийн сонгуулиудтай харьцуулахад их олон талаараа өөр сонгууль болсон.  Засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн тогтолцоо “эх орончдоор Хонконгийг удирдуулах” зарчмыг хэрэгжүүлж эхэлснээс хойших нэгэн чухал сонгууль болсноороо ач холбогдол өндөртэй байлаа. Өнгөрсөн хугацаанд, Хятадын эсрэг Хонконгийг үймүүлэх гэсэн этгээдүүд сонгуулийг ашиглан Засаг захиргааны онцгой бүсийн улс төрийн систем рүү орж, Хууль тогтоох зөвлөлд янз бүрийн эмх замбараагүй байдал үүсгэж, тэр ч байтугай зарим хүмүүс сонгуулиар дамжуулан Хууль тогтоох зөвлөлийн удирдлагыг авч, улмаар Онцгой бүсийн засаглалыг булаан авахыг санаархаж, үндэсний аюулгүй байдалд аюул авчирч байсан. Нэр дэвшигч нь зайлшгүй эх оронч байх ёстой гэдгийг хуулиар тодорхойлж өгөх нь улс орнуудын нийтлэг шаардлага байдаг. Мөн “нэг улс, хоёр систем”-ийг хэрэгжүүлэх гол зорилт юм. Энэ удаагийн сонгуулиар Төв Засгийн газрын Хонконгт бүрэн засаглалаа хэрэгжүүлэх болон эх орончдоор Хонконгийг удирдуулах гэсэн хоёр зарчим биеллээ оллоо. Энэ удаагийн сонгуулийн тогтолцоонд орсон хамгийн том өөрчлөлт нь сонгуулийн комиссын бүрэлдэхүүний салбарыг шинээр бий болгосон явдал байлаа. Энэхүү өөрчлөлтөөр сонгуулийн шинэ аргаар ардчиллыг өргөжүүлээд зогсохгүй, тогтолцоо болон зохион байгуулалтын түвшинд эх орончид Хонконгийг удирдах боломжийг бататгаж, жижиг намууд Хууль тогтоох зөвлөлийг удирдах, “Хятадын эсрэг Хонконгийг үймүүлэх” гэсэн этгээдүүд захиргааны бүтцэд орох асуудлыг сайтар шийдвэрлэсэн. Хонконгийн бүхий л салбар, нийгмийн бүлэг, бүхий л мэргэжлийн, бүхий л насны ангиллын хүмүүс үүнд оролцсоноор олон нийтийг төлөөлөх шинж бүрдсэн. Нийгмийн нэгдсэн ойлголтыг нэгтгэж, Хонконгт шинэ хуудсыг нээж өгснөөрөө мөн өндөр ач холбогдолтой сонгууль болж өндөрлөлөө. Хонконгийн цаашдын хөгжил улам бүр сайжирна гэдэгт итгэлтэй байна.

-Барууны хэвлэл мэдээллүүд Хонконгийн онцгой бүсийн Хууль тогтоох зөвлөлийн VII сонгуулийн талаар янз бүрийн мэдээлэл гаргаж байна л даа. Энэ удаагийн сонгууль нь түүхэн дэх хамгийн бага ирцтэй, хамгийн ардчилсан бус сонгууль боллоо гэх хүмүүс ч байна. Хятадын тал үүнийг хэрхэн харж байна вэ?

Олон улсад зарим хүмүүс Хонконгийн сонгуулийн тогтолцоо руу дайрч давшлахын тулд янз бүрийн арга сэдэн, Онцгой бүсийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг харлуулж байна. Тэд Хонконгийн ардчилалд санаа зовоод байгаа юм биш. Ардчиллаар далимдуулан Хонконгийн улс төрд гараа дүрж, Хятадын дотоод хэрэгт оролцож, Хятадын хөгжлийг хязгаарлах санаатай. Энэ удаагийн сонгуулийн үүрэгт хугацаа 2022 оны 1 сарын 1-нээс эхэлнэ. Нийт 90 суудлын 40 нь сонгуулийн комиссын сонгуулиас, 30 нь функционал бүлгийн сонгуулиас, 20 нь тойргуудын шууд санал хураалтаар тус тус сонгогдсон.. Онцлууштай нэг зүйл нь бүх 90 суудлын төлөө өрсөлддөг ба ямар ч хүн автоматаар сонгогдохгүй. Энэ бол 1997 онд Хонконг эх орондоо буцаж ирснээс хойш огт болж байгаагүй үйл явдал юм. Хамгийн чухал сонгуулийн комиссын салбарын ирц 98 хувь хүрч, функционал бүлгийн 28 салбар дундаас 21 салбарын сонгуулийн ирц 60 хувийг давж, 7 салбарын ирц 90 хувийг давсан. Хонконгийн өөр өөр давхарга, өөр өөр ашиг сонирхол, өөр өөр улс төрийн сонирхлыг төлөөлөхөөр салбар бүрийн хүмүүс энэ удаагийн сонгуулиар сонгогдлоо. Английн колоничлолын үед, Хонконг, Английн эрх баригчид өндөр дарамттай бодлого хэрэгжүүлж, үндэстнээр ялгаварлан гадуурхах, хатуу хууль дүрэм хэрэгжүүлж байсан учир Хятад хүмүүс урт хугацааны турш Хонконг, Английн эрх баригчдын удирдлагын бүтцээс ангид явж ирсэн. Улс төрд оролцох боломжгүй, Хонконгт ямар ч ардчилал байгаагүй юм. Хятад улс Хонконгт удирдах эрхээ сэргээснээс хойш, “нэг улс, хоёр систем”, “Хонконгчууд Хонконгийг удирдах”, өндөр хэмжээний өөртөө засах чиглэлийг баримталснаар Хонконгт ардчилсан тогтолцоог бий болгож, Хонконгийн хөгжлийг практик байдлаар дэмжин Хонконг эх орондоо эргэж ирснээс хойших ардчилсан хөгжлийн зургийг зурсан. Мөн түүнчлэн, “нэг улс, хоёр систем”-ийн доор Хонконгийн ардчилсан шинэ эринийг нээсэн. Аливаа нэг ардчилал бол тодорхой нэг улсын эсвэл бүс нутгийн ардчилал байдаг. Улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь ардчиллын урьдач нөхцөл юм. Хэрвээ үндэсний аюулгүй байдлаа хангаж чадахгүй бол хэвийн, үнэн бодит ардчилал орших боломжгүй. Хонконгийн онцгой бүсэд үүссэн үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн үйлдэл, үйл ажиллагаанаас сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нэн тэргүүний шаардлагаас гадна Хонконгийн ардчиллын хэвийн хөгжлийг үргэлжлүүлэх шаардлага байсан юм. Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр Хонконгийн онцгой бүсийн ардчилсан хөгжлийг зөв замд нь оруулах үндсэн нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хонконг бол Хятадынх, Хонконгийн онцгой бүсийн сонгуулийн тогтолцоог хэрхэн төлөвлөх, хэрхэн сайжруулах, хэрхэн хэрэгжүүлэх нь цэвэр Хятадын дотоод хэрэг бөгөөд ямар ч гаднын улс орон оролцох эрхгүй.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч

2021 оны 12 сарын 21

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж