Украины Ерөнхийлөгч асан Порошенког баривчлах уу?

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

Украины Ерөнхийлөгч асан Порошенког баривчлах уу?

Украины Ерөнхийлөгч асан Порошенког баривчлах уу?

Украины Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч асан Петр Порошенког баривчлах хүсэлтээ шүүхэд гаргажээ. Тодруулбал, Порошенког эх орноосоо урваж, Оросын талыг баримтлагч, салан тусгаарлагчдыг санхүүжүүлсэн гэсэн үндэслэлээр баривчлах хүсэлт гаргасан байна.

Зул сарын баярын өмнөх өдөр Ерөнхий прокурорын газраас Порошенког 37 сая ам.доллараар барьцаалан баривчлах хүсэлтийг дэмжсэн тухай Ирина Геращенко фэйсбүүктээ нийтэлжээ. Харин Ерөнхий прокурорын газар уг мэдэгдлийг батлахаас татгалзав.

Порошенког ОХУ-ын зарим дээд албан тушаалтнууд, тэр дундаа бүлэг этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж, террорист байгууллагуудын "үйл ажиллагааг дэмжсэн" хэрэгт сэжиглэгдсэн гэж тус улсын Мөрдөн байцаах товчоо мэдэгджээ.

Харин Порошенкогийн хувьд түүнийг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр шалгах эрх баригчдын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хэлэв. Энэ явдлын талаар түүний намын гишүүд "Ерөнхийлөгч Владимир Зеленскийн даалгавраар зохиомол хэрэг үүсгэж байна" гэж мэдэгджээ.

Геращенко “Манай нам энэ явдлыг сөрөг хүчин болон түүний удирдагчийн эсрэг улс төрийн хэлмэгдүүлэлт, айлган сүрдүүлэлт, шахалт дарамт гэж үзэж байна” гэж  онцлов.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж