“Tik Tok” хэрэглэгчдийн тоо “Google”-ийнхээс давав

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

“Tik Tok” хэрэглэгчдийн тоо “Google”-ийнхээс давав

“Tik Tok” хэрэглэгчдийн тоо “Google”-ийнхээс давав

“Tik Tok” дэлхийд хамгийн олон хэрэглэгчтэй аппликейшн болж, АНУ-ын хайлтын хамгийн том систем болох “Google”-ээс хавьгүй илүү хандалттай байгааг мэдээллийн технологийн “Cloudflare” компани мэдэгдэв. Тодруулбал “Tik Tok”-ийн хэрэглэгчдийн тоо энэ оны хоёр, гурав, зургадугаар сард “Google”-ийнхээс илүү гарч, наймдугаар сараас хойш тэргүүн байраа огт алдахгүй яваа ажээ.

Өнгөрсөн жилийн хувьд топ 10 цахим сүлжээний жагсаалтыг “Google” тэргүүлж, “TikTok”, “Amazon”, “Apple”, “Facebook”, “Microsoft” болон “Netflix” удаалж байв. “Cloudfare” нь цахим сүлжээний хандалтыг хянадаг “Cloudflare Radar” хэрэглүүрийг ашиглан мэдээллийг хянадаг аж.

“TikTok” аппликейшний татан авалтын тоо долдугаар сарын байдлаар гурван тэрбумд хүрсэн байна.

Сонирхуулахад, хоолтой холбоотой бичлэгүүд нь “TikTok”-ын амжилтын гол хэсэг бөгөөд хэрэглэгчид сая саяараа сонирхон үздэг. Тийм учраас ирэх оны гуравдугаар сард АНУ-д “TikTok Kitchen” хэмээх хоол хүргэлтийн үйчилгээ нээлтээ хийх гэж байна. Энэ үйлчилгээний онцлог нь яг тухайн бичлэг дээр хийгдсэн хоолыг хэрэглэгч тэр янзаар нь захиалах боломжтой юм. Үүнтэй холбогдуулан АНУ даяар 300 орчим “TikTok” ресторан нээхээр төлөвлөж байгаа бөгөөд 2022 оны эцэс гэхэд 1000 гаруй ресторантай болохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж