Санта Клаус тахлын аюулыг үл ажран бэлгээ тараахад бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

Санта Клаус тахлын аюулыг үл ажран бэлгээ тараахад бэлэн болжээ

Санта Клаус тахлын аюулыг үл ажран бэлгээ тараахад бэлэн болжээ

Цар тахлын улмаас дэлхий дахинд нийлүүлэлтийн сүлжээний хямрал, ажиллах хүчний хомсдол нүүрлээд буй юм. Гэвч Санта өвөө цар тахлын аюулыг үл ажран, дэлхийн өнцөг булан бүрт суугаа сайн хүүхдүүдэд бэлгийг нь тараахад бэлэн болжээ. Цэргийн алба хаагчид Сантагийн нислэгийг хянаж ажиллах юм байна.

Канадын армийн ахмад бөгөөд Хойд Америкийн сансрын хамгааллын хорооны төлөөлөгч Александра Хейдук “Санта хэдэн зууны туршид цаа буга, чаргаа хөлөглөн бэлэг тараасан, тэр бол мэргэжлийн хүн шүү дээ” гэж хэлжээ.

Колорадо мужийн “Peterson” нисэх хүчний баазад байрлалтай АНУ-Канадын хамтарсан цэргийн бааз Сантагийн нислэгийн үеэр агаарын довтолгооноос хамгаалж, сансрын болон тэнгисийн сэрэмжлүүлэг өгч ажиллах үүрэгтэй.

Анх 1955 онд Хойд Америкийн сансрын хамгааллын хороо Сантагийн нислэгийг хянаж эхэлжээ. Тухайн үед “Colorado springs” сонин дээр хүүхэд багачуудад зориулж Сантатай ярих дугаар хэвлэдэг байсан аж. Энэ нь тус мужийн их дэлгүүрийн утасны дугаар байжээ.

1955 онд эндүүрэл гарч, Сантагийн дугаар биш, Тивийн агаарын довтолгооноос хамгаалах ангийн дугаар бичигджээ. Тэр үед ажиллаж байсан жижүүр офицер дуудлагыг хүлээн авч, өөрийгөө Санта мөн гэж хүүхдүүдэд итгүүлсэн байна. Тэрбээр "Хүүхдүүдийн хүслийг Санта өвөө нь мэдэж байгаа, бэлэг замдаа гарсан" гэж хэлж байжээ.

Энэ цагаас хойш Хойд Америкийн сансрын хамгааллын хороо Зул сарын баяраар хүүхдүүдэд бэлэг тараах уламжлалтай болж, энэ нь албан ёсны үүрэгт ажлынх нь нэгээхэн хэсэг болжээ. Уламжлал 66 дахь жилдээ ийн үргэлжилж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж