Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ | News.MN

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

НЭМЭЛТ 15.00 ЦАГ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны аравдугаар сарын 25-ны Бямба гаригт болж, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Covid-19 цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

Энэ бодлого хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилтууд хангагдаж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өснө. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувь, дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувь 13 хувиар өсч, 85 хувь болно гэж үзэж байна.

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тус бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төслийн жагсаалтыг хавсаргав.

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр төслийг боловсруулсан байна.

Товч мэдээ

-Төр хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг Засгийн газрын дараагийн хуралданаар хэлэлцүүлэхийг Сангийн сайдад даалгав.

-Төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтыг эцэслэн боловсруулсан байна. Сангийн сайд жагсаалтын талаар танилцуулав.


ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газар өнөөдөр /2021.12.25/ ээлжит бус хуралдаж байна. Хуралдаанаар:

-"Шинэ сэргэлтийн бодлого" УИХ-ын тогтоолын төсөл,
-Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл,
-Төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтын талаар болон бусад цаг үеийн хоёр асуудлыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-25 103.26.195.189

ХИЧНЭЭН СЭРГЭЛТ БАЙХ УУ ХУУЧИН СЭРГЭЛТ ГЭЖ БАС БАЙХ УУ ОДОО БҮҮР ДЭМИЙРЭЛ ЧААЛАА.

Avatar

Зочин 2021-12-25 103.26.195.189

ӨМНӨ НЬ ХҮРЭЛСҮХ БАС ЮУ ГЭЖ ГЦААД БАЙЛАА. ОДОО ЭНЭ НЬ ШИНЭ ЭРГЭЛТ Ч ГЭХ ШИГ ГОЁ ГОЁ УЛИН ДУГАРЧ УЯНГЫН ХАЛИЛ ЧААНАА ЭД НАР. ЗҮГЭЭР ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ОГЦОРОО.

Avatar

Zochin 2021-12-25 202.131.225.197

sdaa nar shine ergelt huucin ergelt ch genuu hendee hamaa bnaaa. Yamarch ner ugluu geed amidrald heregjihgui l ym bol iim heden say bodlogo baigaad yamar ch nemergui shuuu

Avatar

Зочин 2021-12-25 213.87.89.72

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-25 66.181.161.31

социализм коммунизм байгуулах юм бх л даа

Avatar

Зочин 2021-12-25 202.126.89.227

Ленинбагшаас өөр иймдэмийюмярьдагхүмүүс лав хөгжсөн орнуудад байхгүй. Зүгээр л хүмүүс мөрөөрөө ажиллаж амьдрах өсөж хөгжих боломжийг нь өгөл дөө

Avatar

Бүүстер Тун 70%-д Хүрэхгүй байна ‼️ 2021-12-25 202.126.88.57

Улс даяар Бүүстёр Тунгийн Вакцинжуулалт 70%-д ХҮРЭХГҮЙ БГАА УЧИР ЦААШИД САР БҮР 14 ХОНОГ ХАТУУ КАРАНТИЙН ТОГТООГООД ЯВЪЯА ‼️

Avatar

hun boognuulehee boliochee 2021-12-25 202.21.109.44

hol horio togtoo

Avatar

Any yls 2021-12-25 172.58.29.17

Hidalcn hylgaicn hydlaa yarsaar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж