Хаалганд чинь цаас мод хавчуулсан эсэхийг шалгаарай

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Хаалганд чинь цаас мод хавчуулсан эсэхийг шалгаарай

Хулгайч гэдэг сүүлийн үед бараг л мэргэжил болжээ. Урин дулаан цагт хүмүүс амралтаа аван хөдөө орон нутаг руу удаан хугацаагаар аялах нь элбэг. Түүнчлэн байр, орон сууцаа түр орхин, зусланд гардаг айлууд ч цөөнгүй. Айлууд эзгүй үеэр орон байрны хулгайн хэрэг нэмэгджээ. Орон байрны хулгайн хэрэг өдрийн цагаар ихэвчлэн гарч буй гэнэ. Хулгайч нар орон байранд байнга хүнтэй эсэхийг шалгахын тулд хаалганы нь завсарт цаас, модны хэлтэрхий хавчуулан шалгадаг байна. Иймд гэрээ эзгүй орхихдоо ойр ойрхон очиж шалгах, хаалган завсарт ямар нэгэн зүйлс хавчуулаастай эсэхийг нягтлан шалгахыг нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна. Хэрэв сэжиг бүхий үйлдэл илэрвэл хууль хяналтын байгууллагад даруйхан мэдэгдэж, мөр гарын хээ зэргийг баллахгүй байхыг ч мөн санууллаа.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж