Тэд Хоршоологчдын үндэсний чуулганд оролцохдоо юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

Тэд Хоршоологчдын үндэсний чуулганд оролцохдоо юу хэлэв?

Тэд Хоршоологчдын үндэсний чуулганд оролцохдоо юу хэлэв?

Монгол Улсад хоршооны салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Хоршоологчдын үндэсний VII чуулган өчигдөр /2021.12.24/ болсон. Энэ үеэр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын хэлсэн онцлох зүйлсийг хүргэе. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар 4500 орчим хоршоо байгаагаас 3700 нь орон нутагт, 800 орчим нь Улаанбаатар хотод, нийт 230 гаруй мянган гишүүнтэй, 49.6 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хоршоолол улс орны тэргүүлэх хөгжлийн салбар болж хөгжсөнийг нотолж байна. Хоршоологчдын санал, санаачилгыг дэмжиж 2021 онд Улсын Их Хурал Хоршооны тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар эрх зүйн цоо шинэ орчин бүрдээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт экспортлогч улс болох зорилт дэвшүүллээ. Энэ хүрээнд бид иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, уламжлалт мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт, амжилттай хослуулан загварчлан хөгжүүлэх “Хөдөө аж ахуйн хоршоолол”-ын бодлогыг цогцоор нь дэмжихээр ажиллаж байна.

Бид цаашид төр, засагтайгаа хамтарч шинэ зууны хөгжлийн бодлогоо тодорхойлон, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг гол нэрийн хүнсээр бүрэн хангах, хоршоологчдын санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, аж ахуйг хөгжүүлэхэд тусгайлсан зээл олгох, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, олон төрөлт хоршоо бий болгох, улсын хэмжээнд хоршооны шинэчилсэн бүртгэл хийх зэрэгт идэвх, санаачилгатай оролцох шаардлагатай юм.

Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Монгол орны байгалийн тэнцвэрт байдлын алдагдал, цөлжилт, экосистем болон уур амьсгалын өөрчлөлттэй ард олонтойгоо хамтран тэмцэхээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Үндэсний бүтээн байгуулалт болох тэрбумаар тоологдох мод тарьж ургуулахад хоршоологч та бүгдийн оролцоо нэн чухал. Үндэсний хоршоологчид Та бүхний хийж, хэрэгжүүлж буй ажил, шинэ дэвшилтэт санал, санаачилгыг Төрийн тэргүүний хувьд дэмжиж, хамтарч ажиллах болно. Төр бүхнийг хийх биш, хоршоодод төрийн зарим ажил үйлчилгээг хуваарилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Хоршооллын салбарыг амжилттай хөгжүүлэх нь хүнсний хэрэгцээг бүрэн хангах, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, амьдралын чанарыг сайжруулах чухал хэлбэр юм. Засгийн газрын боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогод Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх том зорилт тусгагдсан. Энэ хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлнэ. Ингэснээр эдийн засагт шинэ бүтэц  бий болно.

Төр бүхнийг хийх биш хоршоодод төрийн зарим ажил үйлчилгээг хуваарилж , хувийн хэвшлээ дэмжинэ. 2021 онд УИХ Хоршооны тухай хуулийг шинэчилж хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгосон. Хоршоог хөгжүүлж, бизнес хийхэд саад болж байгаа хязгаарлагч хүчин зүйлсийг шийдэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана. Хоршоо гэдэг бол эв нэгдэл гэсэн үг. Монголчууд нэг нэгэндээ дэм болж, зөвхөн би болно гэж харах биш, бид болвол миний үйлс бүтнэ гэсэн хандлагыг шинэ зуунд бий болгоход хоршоологчдын нөлөө чухал. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж