Сайд нарыг нийтийн тээврээр зорчихыг уриалав

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

Сайд нарыг нийтийн тээврээр зорчихыг уриалав

Сайд нарыг нийтийн тээврээр зорчихыг уриалав

УИХ-ын Пүрэв гариг /2021.12.23/-ийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөлийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ үеэр Т.Доржханд гишүүн сайд нарыг нийтийн тээврээр зорчихыг уриалав.

Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд 430 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн шиг санаж байна. Дээр нь Зээлийн хэлэлцээрийн хүрээнд 100 сая ам.долларын санхүүжилт хийвэл таван жил орчим хугацаанд нийт 800 орчим тэрбум төгрөг түгжрэлийг бууруулахад зарцуулах нь ээ. Их хэмжээний мөнгө тусгаж байна. Гэхдээ үр дүн чухал. Өмнө нь АХБ, Дэлхийн банкны санхүүжилттэй олон төсөл хэрэгжсэн ч үр дүн гараагүй. Ганц асуудал байна. Тогтвортой, тууштай биш солигддог. Дарга нар нь нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй.

Улаанбаатар жижигхэн хот шүү дээ. Дэлхийн том хотуудтай харьцуулахад алхаад явах боломжтой. Явган хүний замуудыг тэлмээр байна. Унадаг дугуйн замуудыг нэммээр байна. Сайд нар бүгдээрээ нийтийн тээврээрээ зорчдог болмоор байна.

Японд сайд нар нь метрогоороо явдаг, сайдын машин гэж байхгүй. Өглөө 06 цаг зүүрмэглээд л явдаг, оройтвол таксидаад л харьдаг шүү дээ. Гэтэл манай сайд нар дохиолол хангилуулаад явдаг. Ийм ядарсан орны дарга нар өөрсдөө нийтийн тээврээрээ явдаг, тусгай хангамжтай байхаар хэн нийтийн тээврээр явах юм бэ.

Гаднаас олон улсын байгууллагынхан ирээд “Ямар муухай юм бэ, энэ төсөл хэрэгжихгүй юм байна” гээд явдаг. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлье. УИХ-аас чиглэл өгье, сайдаасаа эхлээд бүгдээрээ нийтийн тээврээр явъя, унадаг дугуйгаар, эсвэл алхъя. Ингэж байж энэ төсөл хэрэгжинэ, хөдөлнө” гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж