Канад улс АНУ руу дахин төмс экспортлоно | News.MN

Канад улс АНУ руу дахин төмс экспортлоно

Канад улс АНУ руу дахин төмс экспортлоно

Канад улс АНУ руу дахин төмс экспортлоно

Канадын “Prince Edward” арлаас АНУ руу дахин шинэхэн төмс экспортлохоор боллоо гэж тус улсын Хүнсний хяналтын газраас Баасан гаригт мэдэгдэв. Тус мужаас төмс татан авалт хийхийг арваннэгдүгээр сард зогсоосон. Учир нь сүүлийн 21 жилийн хугацаанд анх удаа буюу өнгөрсөн аравдугаар сард тус арлын хоёр ч фермээс төмсний мөөгөнцөр илэрсэн юм.

Энэ асудал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол “Prince Edward” арлаас төмс импортлохоо бүрмөсөн зогсооно гэж АНУ мэдэгдээд байв. Үүнтэй холбогдуулан АНУ-аас үрийн төмсний талбайд бүхэлд нь мөөгөнцрийн шалгалт хийхийг шаардсан. Үрийн төмс экспортлож, дараа нь тарьж ургуулдаг учраас хэрвээ мөөгөнцөр байх аваас бусад бүх төмс мөөгөнцөртөх эрсдэлтэй юм.

Канадын Хүнсний хяналтын газраас бүрэн хэмжээний судалгаа, шинжилгээ хийхэд Оттавагийн зохицуулалтгүй тариалангийн талбайн үрийн төмсөөс мөөгөнцөр илрээгүй байна. Шинжилгээний дээжийг өнөөдөр АНУ-ын Амьтан, ургалмлын эрүүл мэндийн хяналтын албанд хүлээлгэн өгчээ.

Шинэхэн төмс экспортлох үйл ажиллагаагаа дахин сэргээхэд аливаа аюулгүй гэсэн баталгааг АНУ-д өгөх ёстой гэж Канадын Хүнсний хяналтын газраас мэдэгдэв. Мөн төмсний мөөгөнцөр нь ургацын хэмжээг бууруулдаг боловч хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйг мэдэгджээ. Харин АНУ-ын Амьтан, ургамлын эрүүл мэндийн хяналтын албанаас энэ талаар ямар нэг хариу ирээгүй байна.

“Prince Edward” арал дээр Канад улсын нийт ургацын 20 хувийг тарьж ургуулдаг бөгөөд жил бүр 781 сая ам.долларын ашиг улсдаа оруулдаг ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-25 213.87.89.72

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-25 69.128.174.41

Xel nairuulaga gej avah yum alga, estoi tyyj oilgoh ed bna.Google orchuulaar yavj bui sonin bna.

Avatar

Зочин 2021-12-25 66.181.181.122

Манайх хятад руу ТӨМС экспортлодог орон болоё..

Avatar

Зочин 2021-12-25 111.220.50.43

Монголын баялагыг Хитад руу гаргаж болку ээ!

Avatar

Зочин 2021-12-25 202.179.24.119

Uursduu tumsege olon yanzaar bolovsrulan turul buriin hool hiij surah heregtei

Avatar

Зочин 2021-12-25 139.5.218.242

yadag muu tumsnuud vee

Avatar

Зочин 2021-12-25 192.82.78.37

канадын ганц арал л юм бнашдээ. одоо та нарын сүртэй гарчигийг хараад хэрвээ уншвал хөгийн юм бичсэн бгаадаа гэж боддог болжийна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж