Сүүлийн 24 цагт 248 хүнээс Covid-19 илэрчээ. Үүнээс нийслэлд 167, орон нутагт 74, зөөвөрлөгдсөн долоон тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн энэ хугацаанд архаг хууч өвчин нь Covid-19-тэй хавсарсны улмаас нэг хүн нас баржээ. Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн нийт нас баралт 1981-т хүрээд байна.
Өнөөдрийн байдлаар 2053 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 703, хүндэвтэр 1086, хүнд 229, нэн хүнд 35 хүн байна.
Холбоотой мэдээ