Нийслэл 204 хороотой болов

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

Нийслэл 204 хороотой болов

Нийслэл 204 хороотой болов

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах төсөв батлагдсан. Ингэхдээ Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж, шинээр есөн хороо байгуулан, нийт 34 хороотой болж байна. Харин Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж, шинээр 15 хороо байгуулснаар тус дүүрэг нийт 43 хороотой болно.

Чингэлтэй дүүргийн хувьд одоо байгаа 19 хорооноос таван хороог хувааж, шинээр таван хороо нэмж байгуулах юм. Ингэснээр нийслэл хот нийт 204 хороотой болно.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна. Шинээр 30 хороо байгуулахад урьдчилсан тооцооллоор нэг удаагийн зардалд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо гарсан” гэж мэдэгдсэн.

Нийслэлд хороо нэмэхийг ХҮН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр эсэргүүцэж, "171 хороог 201 болгоно гэж байна. Зөвхөн урсгал зардалд нь есөн тэрбум, бусад зардлаа тооцохоор 12-13 тэрбум төсөвлөж байна. Нийслэлийнхэнд хороо нэмэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл хороо бол төрөөс олгож буй ажлын байр шүү дээ. Хороог нэмснээр нийслэлийнхэнд төрийн үйлчилгээ ойртож байгаа юм биш.

Гол нэмэх ёстой зүйл нь өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагийн хэлтсийн байр юм. Жишээ нь, өрхийн эмнэлгийг хороодод нэмж барьж өгөх, барилгыг нь сайжруулах ёстой. Энэ мэт зүйлийг төсөвлөх байтал хороо нэмж байгаа нь туйлын цаг үеэ олоогүй, хариуцлагагүй явдал гэж бодож байна. Хороонд үзүүлж буй үйлчилгээг судалж үзэхэд хорооны Засаг дарга 30 гаруй тодорхойлолт гаргаж өгдөг юм байна лээ. Хороо ямар ажил хийдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэднэ" гэж мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж