Италид Covid-19-ийн шинэ тохиолдлын тоо 50 мянга давлаа | News.MN

Италид Covid-19-ийн шинэ тохиолдлын тоо 50 мянга давлаа

Италид Covid-19-ийн шинэ тохиолдлын тоо 50 мянга давлаа

Италид Covid-19-ийн шинэ тохиолдлын тоо 50 мянга давлаа

Итали улсад өнгөрсөн Пүрэв гаригт Covid-19-ийн шинэ тохиолдлын тоо 44595 байсан бол ердөө нэг өдрийн дараа буюу Баасан гаригт 50599 болж нэмэгдэн, халдварын дээд рекордоо тогтоогоод байна. Харин нас баралтын тоо 168-аас 141 болж буурчээ.

Тус улсын хувьд өнгөрсөн хоёрдугаар сард анх цар тахал дэгдсэнээс хойш 136386 хүн нас бараад байна. Ингэснээр Covid-19-ийн нас баралтын тоогоороо Европ тивийн хэмжээнд хоёрдугаарт, дэлхийн хэмжээнд есдүгээрт бичигджээ. Европ тивд нас баралтын тоогоороо Их Британи тэргүүлж байна.

Эрчимт эмчилгээний тасагт байгаа хүмүүсийг оруулалгүйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 8812 болсон нь урьд өдрөөсөө 90-ээр нэмэгджээ. Эрчимт эмчилгээний тасгийн хувьд Баасан гаригт шинээр 102 өвчтөн хэвтсэн байна. Ийнхүү эрчимт эмчилгээнд хэвтсэн нийт өвчтөнүүдийн тоо 1038 болжээ.

Түүнчлэн Covid-19 шинжилгээг нийт 929775 хүнд хийсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-25 213.87.89.72

) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

hol horio togtoo 2021-12-25 202.21.109.34

gadaad ornuud arga hemjee avaad bdag. manaihan tag chig, bayariig zogsooj hol horio togtooldoo

Avatar

Зочин 2021-12-25 202.55.191.130

Гадаад орнууд яана, тэрийг дуурайгаад л байх хэрэг үү? Хөл хорионд дуртай юм бол өөрөө өөрийгөө гэртээ хорь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж